Аяллын зөвлөгөө: Нислэгийн тийзийн үнэ хэзээ хамгийн хямд байдаг вэ

Аяллаа төлөвлөх гэж байгаа бол энэ мэдээг заавал уншаарай

Хоёр жилийн хугацаанд зогсонги байдалд ороод байсан аялал жуулчлалын салбар энэ оноос эргэн сэргэж эхэллээ. Гэсэн хэдий ч тодорхойгүй байдал, гэнэтийн үйл явдлаас хүмүүс айсан хэвээр байгаа бөгөөд тийз захиалгын тал дээр нисэх өдрөө тулгаж захиалах тохиолдол элбэг байна.

Дэлхий дахинаа хэвийн байдалд бага багаар эргэн шилжиж буй энэ цаг үед аялагч та аяллынхаа төлөвлөгөөг гаргаж буйд итгэлтэй байна. Тэгвэл Монгол улсын хэмжээнд таваас есөн сар буюу зуны улиралд олон улсын орж гарах хөдөлгөөн ихсэж нислэг хамгийн ачаалалтай мөн тийзийн үнэ хамгийн өндөр сарууд тохиодог. Харин хамгийн ачаалал багатай үе хоёр, гурав болон арав, арваннэгдүгээр саруудад тохиодог бол өвлийн улиралд монгол аялагчид дулаан орон луу аялах нь элбэг болж зүүн өмнөд Азийн орнууд руу чиглэсэн аялал арванхоёрдугаар болон нэгдүгээр саруудад хамгийн их байдаг байна. Тэгвэл тийз захиалах хамгийн тохиромжтой үеийг нислэгийн өдрөөс гурван сарын өмнө гэж үздэг бөгөөд энэ үед хямд тийз олох боломж өндөр байдгийг томоохон тийз борлуулагч агентууд зөвлөж байна.

Buro.Mongolia

2022-04-22, 16:33