Arhi Group-ын архитекторууд Mercure зочид буудлыг бүтээхдээ эртний Ромын уур амьсгалтай болгожээ
Зочид буудлын барилга газраас яг л хөндийрсөн мэт харагдах аж. Нуман хаалга нь мэдээж Ромыг санагдуулах ба мөн оройн цагаар барилгын фасад дээр эртний домгийг дүрсэлсэн зураг бүхий LED гэрэл асна.
Шөнөөр асах эдгээр гэрлийг мөн Румыны алдарт хөгжмийн зохиолч, хийлч, удирдаач, багш Жорж Энескугийн хүндэтгэлд зориулжээ. Барилгын фасад дээрхи бурхадын зургийг Жорж Энескугийн музей дэх хөгжмийн салоны таазан дээрхи зургаас хуулбарлан зурсан байна.
Барилгын цонхыг мөн эртний архитектурын уламжлалаар нумарсан болон тэгш өнцөгт хэлбэртэй шийдсэн нь өвөрмөц сонголт болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт