Архитектур, дизайн сонирхогч уншигчиддаа бид энэ удаа Сингапур дахь The South Beach зочид буудлыг дизайнер Филипп Старк маш өвөрмөц байдлаар тохижуулсан ажлаас танилцуулъя
Зочид буудлын нэг л хэвийн бассейн, өрөө, хана зэрэг зүйлсийг Филипп Старк өөрчилж, өвөрмөц орон зай бий болгосон байна. Усан сангийн өрөөнд байрлах сандал, ширээ тэр бүү хэл буйдан хүртэл усан дээр өрөгджээ. Уйтгартай, дан өнгийн ханыг тэр тод өнгийн дижитал арт зургаар чимэглэж, хурц өнгөтэй чийдэн, буйдангийн дэр зэргийг сонгож өрөөг тохижуулсан байна. Харин унтлагын өрөөг харьцангуй тайван, гэрэл гэгээтэй байлгах үүднээс дан цагаан, хар өнгө давамгайлсан дизайн гаргажээ. Тэнд мөн лаунж, хотын үзэмж харагдах цэцэрлэгт хүрээлэн зэргийг багтаасан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт