Жинхэнэ адал явдал
Румын улсад байрлах Влад Дракулагийн амьдарч байсан Бран цайзад аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл нэг шөнийг өнгөрүүлэх сайхан боломжийг бүү алдаарай
Энэхүү гайхалтай санааг Airbnb вебсайт бодож олжээ. Яг одоо Airbnb вебсайт дээр тэмцээн зохиогдож байгаа бөгөөд ялагч нь Трансильвания болон Мунтениягийн хил дээр байрлах Дракулагийн Бран цайзад үнэ төлбөргүй хонох эрхийг авах юм. Тэмцээнд оролцохын тулд тус вебсайт дээр ердөө л шөнө Дракулатай өөрийн биеэр таарвал юу гэж хэлэхээ бичихэд хангалттай.
Энэ тэмцээний ялагч өөрөөсөө гадна бас нэг хүн авч явах эрхтэй бөгөөд тэд Хэллоуины шөнийг Дракулагийн цамхагийн аль нэг өрөөнд өнгөрүүлэх болно. Энэ шөнө ялагчид хоёр ортой (эсвэл авс сонгож болно) өрөө, угаалгын өрөө, алчуур, оройн зоог, өглөөний цай санал болгоно. Харин зурагт, интернет, агааржуулагч, үсний сэнс, цахилгаан шат, спорт заал, усан сан тэнд байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн хэдий ч таныг ирэхэд тань морин тэрэг угтан авч, "Дракула" зохиолыг бичсэн алдарт зохиолч Брэм Стокерын зээ хүү Дейкр Стокер хүлээн авч цамхагийг танилцуулангаа тойрон аялал хийх болно.
Хэрэв та адал явдалд дуртай бол энэхүү тэмцээнд орж азаа үзээрэй!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт