Хайх

Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ

Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ

Text: Buro.Retelling


Үнэр бол хүний дурсамжтай нарийн холбоотой онцгой зүйл. Учир нь бидний тархинд орших үнэр боловсруулах болон ой санамж хадгалах бичил хэсгүүд хоорондоо их ойрхон байрладаг. Тиймээс ч эрдэмтэд үнэрийг хүний сэтгэлзүйд нөлөөлөгч асар том хүч гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг билээ. Хуучны дуу сонсоход мартагдсан дурсамжууд сэргэдэг шиг урьд хэрэглэдэг байсан үнэртнээ үнэрлэхэд өнгөрсөн цаг хугацаа руу аялах мэт гүн сэтгэгдэл төрдөггүй гэж үү? Энэ мэт үнэр бол онцгой мэдрэмж, сайхан дурсамжийг хадгалж үлдэх шидэт увидастай шингэн юм. 

Анх үүсэхдээ ихэс дээдэс, язгууртнуудын хэрэглээ байсан үнэртэй ус өдгөө өмсөх хувцас шиг хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Нөхцөл байдал, болзоот орчин, уулзах хүн, оролцож буй арга хэмжээ, бүрдүүлж буй стиль, тухайн өдрийн зан байдлаас шалтгаалан үнэртнээ сонгох нь өөрийгөө илэрхийлэх сонгодог арга. Үнэртэн нь дан ганц хувь хүний илэрхийлэмж болоод зогсохгүй дэлхийн алдарт загварын орднууд ч өөрийн брэндийн онцлог, сүр хүчийг төлөөлж чадахуйц үнэртний цуглуулга гаргасаар байна.

Хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү чухал соёлыг өргөн хэмжээнд түгээх, үнэртний талаарх ойлголтыг дэлгэрүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Олон Улсын Үнэртний Өдөр" болгон зарласан билээ. Монголын зах зээлд дэлхийн хамгийн олон брэндийг албан ёсоор борлуулдаг "Бишрэлт Бьюти" дэлгүүр тус өдрийн хүрээнд үнэртний өдөрлөг зохион байгуулж, үнэртний соёлыг түгээлээ. Үнэртэнд дурлагчдын хувьд хамгийн найдвартай, хамгийн олон үнэнч хэрэглэгчидтэй тус дэлгүүр энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, үнэртэй усны хэрэглээ, түүний олон талт соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.


Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 1)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 2)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 3)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 4)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 5)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 6)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 7)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 8)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 9)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 10)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 11)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 12)
Олон улсын үнэртний өдрийг тохиолдуулан Бишрэлт Бьюти үнэртний соёлыг түгээлээ (фото 13)

BISHRELT BEAUTY

Хаяг: Шангрила Молл, 1 давхарт

Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхарт

Улсын Их Дэлгүүр, 1 давхарт

13-р хорооллын Централ Молл төв, 1 давхарт

Цэнтрал тауэрийн 2 давхарт Бишрэлт Бьюти

3, 4-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхарт

Сансарын E-Mart худалдааны төвийн 2 давхарт

Хан-Уул E-Mart худалдааны төвийн 2 давхарт

Утас: 70128977

Facebook: Bishrelt Beauty

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх