Шилдэг 8 арьс борлуулагч
Байгалийн борлосон эффект өгөх шилдэг бүтээгдэхүүнүүд
Sensai брэндийн борлуулагч тоник-гель
Шингэн гель бүтэцтэй энэхүү хөнгөн бүтээгдэхүүн нь арьсан дээр жигд тарж, ямар ч толбо үлдээдэггүй. Бүтээгдэхүүн шар туяа өгдөггүй бөгөөд байгалийн борлосон эффект бий болгоно. Үүнээс гадна энэ гель нь арьсыг арчилж, чийгшүүлж, нарнаас хамгаална.
Rouge Bunny Rouge брэндийн нүүр болон биеийн арьсны шингэн борлуулагч
Байгалийн боронзон туяатай энэ бүтээгдэхүүнийг нүүрний болон биеийн арьсан дээр түрхэж болно. Тослог-гель бүтэц нь хөнгөн хэлбэрийн гялалзсан эффекттэй тул арьсыг тань гоёмсгоор гэрэлтүүлнэ. Найрлагад усан үзмийн үр ба жожоба ургамлын тос, гиалуроны хүчил, Е мин дэм ордог байгаа. Бүтээгдэхүүн 5 минутын дараа гүйцэд хатах бөгөөд хувцсан дээр толбо үлдээхгүй.
Benefit брэндийн биеийн арьс борлуулагч
Энэ бүтээгдэхүүн нь бараан бор өнгийн царцмал бүтэцтэй бөгөөд эхэндээ бага зэрэг наалдамхай мэдрэмж төрүүлнэ. Мөн ямар нэгэн толбо үлдээдэггүй, арьсан дээр жигд түрхэгддэг ба арьсыг мэдэгдэхүйц борлуулдаг.
Guerlain брэндийн бор туяатай шингэн
Тоник мэт шингэн бүтэцтэй бөгөөд арьсанд хялбархан уусаж, нэн даруйд хөнгөн бор туяа оруулна. Бүтээгдэхүүнийг олон давхарлан түрхэж болно. Бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал арьсыг илүү гөлгөр, жигд болгодог давуу талтай. Мөн хөлс ялгарсан ч арилдаггүй, хувцсанд толбо үлдээдэггүй. Бүтээгдэхүүн хоёр өнгийн сонголттойгоор худалдаалагддаг байгаа.
Biotherm брэндийн биеийн арьсны BB сүүн шингэн
Biotherm брэнд энэхүү төрөлдөө анхны биеийн BB сүүн шингэнийг хэдэн жилийн өмнө гаргаж байсан. Энэ нь яг л нүүрний BB кремийн адил арьсны гадаргууг жигд болгох, туяа оруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. Үүнээс гадна бүтээгдэхүүн арьсан дээр үл мэдэгдэх, хөнгөн бүтэцтэй билээ.
Dior брэндийн арьс борлуулагч гель
Хагас тунгалаг, хөнгөн гель бүтэцтэй энэ бүтээгдэхүүн арьсанд хурдан уусна. Мөн найрлагад нь орсон сүүн хүчил арьсыг хөнгөн байдлаар гуужуулах болно. Бусад борлуулагч бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал ямар нэгэн хурц үнэргүй.
St. Moriz брэндийн арьс борлуулагч тос
Арьс борлуулагч бүтээгдэхүүнээр мэргэшсэн St. Moriz брэнд нь бүтэц ба өнгөний өргөн сонголттой тул хүн бүр арьсныхаа туяанд тохируулан борлуулагч сонгох боломжтой. Бүтээгдэхүүн бүр нь арьсанд шар туяа оруулалгүйгээр, байгалийн борлосон эффект бий болгодог. Мөн түрхсэний дараа нэн даруй арьсыг борлуулж, эффектээ хэд хоногийн турш барьдаг том давуу талтай.
Inglot брэндийн нүүр болон биеийн арьс борлуулагч тос
Нэлээд хөнгөн бүтэцтэй энэ бүтээгдэхүүн хэд, хэдэн өнгийн сонголттойгоор гардаг бөгөөд нүүр болон биеийн арьсанд түрхэх боломжтой. Бүтээгдэхүүнийг жигд тараан хатаахын тулд сайтар уусгаж өгөх хэрэгтэй. Гүн бор пигменттэй тул арьсыг мэдэгдэхүйц борлуулна.