Хайх

Freaky Friday 2 киноны албан ёсны трейлер цацагдлаа

Freaky Friday 2 киноны албан ёсны трейлер цацагдлаа

Text: Э.Цовоо


Нэгэнтэйгээ үргэлж үл ойлголцох ээж охин хоёрын сүнс гэнэтийн байдлаар солигдож буй талаар хөгжилтэй түүхийг өгүүлэх Freaky Friday киноны хоёрдугаар анги хийгдэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Disney компанийн зүгээс Freaky Friday 2 буюу Freakier Friday киноны албан ёсны трейлерийг цацсан байна. 

Шинэхэн цацагдсан трейлерээс харахад киноны гол дүрүүдэд бараг л өөрчлөлт ороогүй бөгөөд Жейми Ли Кертис, Линдси Лохан нараас гадна жүжигчин Чад Майкл Мюррей царайлаг залуу Жейкийн дүрд дахин тогложээ. Үйл явдлын хувьд Анна хүүхэдтэй болж, Тесс эмээ болсон байх бөгөөд нэгэн хачирхалтай шөнө тэдний сүнс дахин солигдоно. Гэхдээ энэ удаа Анна өөрийн охин Харперын биед, Тесс зээ охин Лилигийн биед сэрснээр киноны үйл явдал илүү ээдрээтэй, сонирхолтой байдлаар цааш үргэлжлэх аж. Харин тэдний охидын дүрийг залуу жүжигчид болох Жулиа Баттерс, София Хаммонс нар амилуулжээ.

Freaky Friday 2 киноны албан ёсны трейлер цацагдлаа (фото 1)

Freakier Friday кино ирэх наймдугаар сарын 8-ны өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх