Хайх

Брэдли Купер Netflix-ийн шинэ кинонд нэрт төгөлдөр хуурчийн дүрд тоглоно

Брэдли Купер Netflix-ийн шинэ кинонд нэрт төгөлдөр хуурчийн дүрд тоглоно

Киног Мартин Скорсезе, Тодд Филлипс, Стивен Спилберг нар продюсерлоно

Text: Buro.Mongolia


Netflix стриминг тавцан Америкийн алдарт төгөлдөр хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Леонард Бернстайны амьдралаар кино хийхээр болсон байна. Киноны гол дүрд жүжигчин, найруулагч Брэдли Купер тоглоно гэдгийг The Hollywood Reporter мэдэгдлээ. Брэдли Купер зөвхөн кинонд тоглоод зогсохгүй "Spotlight" киног бүтээсэн Жош Сингертэй хамтран кино зохиол дээр ажиллахаар болжээ. Мөн киног Мартин Скорсезе, Тодд Филлипс, Стивен Спилберг зэрэг домогт кино найруулагчид продюсерлохоор томилогдсон байна.

Одоогоор нэр нь тодорхой болоогүй байгаа тус киноны үйл явдалд  Бернстайн болон Чилийн жүжигчин Фелисия Монтеалегре нарын адармаатай харилцааны талаар өгүүлэх юм. Хосууд 1951 онд гэрлэсэн ч 25 жилийн дараа төгөлдөр хуурч цаашид ижил хүйстэн гэдгээ нууж чадалгүй эхнэрээсээ салах өргөдөл өгч, улмаар Том Контран гэх эртэй хамтран амьдарч эхэлжээ. Гэвч удалгүй Фелисия хорт хавдраар өвчилснөөр Бернстайн түүнийг асрахаар хуучин эхнэр дээрээ эргэн ирсэн юм. Тэрбээр Фелисияг үхэн үхтэл нь дэргэд нь байж, асран хамгаалсан байдаг.

Киноны зураг авалт дараа жил хийгдэж эхэлнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх