Дуучин Мадонна "Madame X" нэртэй шинэ цомгоо танилцууллаа
Рэппер Quavo, Swae Lee нар цомог дээр ажиллажээ
Мадонна "Madame X" нэртэй 14 дэх шинэ цомгоо худалдаанд гаргасан байна. Латин Америкийн соёлоос санаа авч бүтээсэн энэхүү цомог нь нийт 15 дуунаас бүрдэж байгаа бөгөөд Англи, Португали ба Испани хэл дээр худалдаанд гарчээ. Цомог дээр рэппер Quavo, Swae Lee, Бразилын дуучин Anitta, Колумбын уран бүтээлч Maluma нар хамтран ажилласан байна.
"Madame X" гэдэг нь дуучин Мадоннагийн альтер эго буюу зохиомол дүр юм. "Тэр бол дэлхийгээр аялж, эрх чөлөөний төлөө тэмцдэг нууц агент. Мөн түнэр харанхуйд гэрэл бэлэглэгч, ча-ча-ча бүжгийн багш, профессор, улсын тэргүүн, гэрийн эзэгтэй, кабаре дуучин, гэлэнмаа" гэх зэргээр Мадонна шинэ дүрээ тайлбарлажээ.
Шинэ цомгийг Spotify, Apple Music болон бусад стриминг тавцангаас сонсох боломжтой.