Хайх

Венец хот устах аюулд өртөөд байна

Венец хот устах аюулд өртөөд байна

Үүнтэй холбоотой шийдвэрийг ЮНЕСКО-гийн дараагийн чуулганаар хэлэлцэх болно

Text: Buro.Mongolia


Венец хот устах ноцтой аюулд өртсөн нь аялал жуулчлалын хор хөнөөлтэй нөлөөнөөс болсон хэмээн Agense-France-Presse мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО Венецийн байгалийн усан сан руу жуулчидтай том аяллын хөлөг онгоц нэвтрүүлэхгүй байхыг уриалсан юм. Итали улсын эрх баригчид ч мөн аяллын хөлөг онгоц нэвтрэхийг хориглох тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч хөлөг онгоцонд зориулагдсан өөр нэвтрэх зам одоогийн байдлаар байхгүй тул асуудлыг шийдвэрлэхэд хэцүү байгаа юм.

Тусгай хамгаалалт шаардлагатай өөр нэгэн хот бол Будапешт юм. Унгар улсын нийслэлд томоохон хэмжээний сэргээн босголтын ажил хийгдэж байгаа бөгөөд уг ажиллагааны үеэр Буддын шашны эртний цайз болох Buda Castle нурах эрсдэлтэй байгаад НҮБ санаа зовниж байна.

Эдгээр хотуудад тусгай хамгаалалттай статус олгох асуудлыг долоодугаар сарын 16-31 өдрүүдэд болох ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны цахим хуралдааны үеэр хэлэлцэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх