Хайх

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд

Жишээ нь Bottega Veneta брэнд тус баярт зориулан Цагаан Хэрэмийн зүсийг өөрчилжээ

Text: Buro.Mongolia


Урладаг хувцас, хийдэг төслүүд нь бусдаас онцгой байж чаддаг Bottega Veneta загварын ордон ээлжит анхаарал татсан төслөө танилцууллаа. Тус брэнд нь Цагаан сарын баяртай холбогдуулан Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан Хэрэм дээр өөрсдийн логог болон «新新快» буюу “Шинэ бөгөөд хурдан” гэх утга бүхий бичгийг суурилуулжээ. Тус инсталляцыг хийхдээ Bottega Veneta-г илтгэх ногоон, Хятадын соёлд аз, хийморийг илэрхийлдэг улбар шар өнгөнүүдийг сонгосон байна. Мөн энэхүү брэнд нь Цагаан сарын баярт зориулсан тусгай цуглуулгаа гаргажээ. Цуглуулгад шинэчлэгдсэн хэмжээ болон өнгөний сонголттой алдарт Jodie, Arco, Cassette цүнхнүүд, Puddle, Flash, Stretch гутлууд болон бусад загварууд багтжээ. Эдгээрээс гадна Bottega Veneta нь Цагаан сарын уламжлалуудыг шингээсэн үдэшлэгийг олны танил зочдын хамт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 1)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 2)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 3)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 4)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 5)

ЦАГААН САР БУСАД БРЭНДҮҮДИЙН ХУВЬД


Prada

Prada загварын ордон нь бар жилээс сэдэвлэсэн цуглуулгаа толилуулаад зогсохгүй шинэ загваруудаараа дамжуулан тус бүлэгт хамаарах амьтдын устах эрсдэлийн тухай анхааруулахыг хүссэн юм. Мөн Prada брэнд нь зэрлэг амьтад, тэр дундаа бар, ирвэсний тухай мэдээллийг түгээн, дэлгэрүүлж, хамгаалах зорилготой “Walking with Tiger and Leopard" санд хандив өргөсөн байна.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 17)

Etro

Etro нь брэндинг, франчайз, оюуны өмч болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Universal Brand Development компани болон DreamWorks Animation кино студитэй хамтран “Kung Fu Panda” анимейшний гол дүрүүдийн нэг болох Мастер бараас сэдэвлэсэн хүйсгүй капсул цуглуулгыг гаргасан байна. Цуглуулгад барын зураглалтай цамц, цүнх, арьсан эдлэл болон бусад загварууд багтжээ.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 18)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 19)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 20)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 21)

Gucci

Gucci ордон нь Цагаан сарын баярт зориулан “Gucci Tiger” цуглуулгаа гаргажээ. “Gucci Tiger” нь барын хээтэй бугуйн цаг, Ace кет, алчуур, Princetown сандаал, цув, жийнсэн загварууд, gucci tiger логотой хэтэвч, цүнх, пүүз зэргээс бүрдэж байгаа юм. Эдгээр загварууд брэндийн албан ёсны сайт дээр худалдаалагдаж байна.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 22)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 23)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 24)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 25)

Valentino

Valentino загварын ордон мөн л бар жилээс сэдэвлэсэн ready-to-wear цуглуулгаа танилцуулсан билээ. Бүтээлч захирал Пьер Паоло Пиччьоли нь энэхүү цуглуулгадаа зориулан бор, неон өнгийн панама, пальто болон гутлыг урласан бөгөөд 1967 оны намар-өвөл цуглуулгаас сэдэл авснаараа онцлог болжээ.  

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 26)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 27)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 28)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 29)

Balenciaga

Барыг илтгэсэн хар, улбар шар өнгийн судалтай хувцас, аксесуараас бүрдсэн цуглуулгыг Balenciaga брэнд толилуулсан билээ. Ямагт уламжлалт байдлаас гарч, хайрцгаас гадуур сэтгэхийг хичээдэг Демна Гвасалия цуглуулгынхаа зураг авалтдаа optical illusion буюу анх харахад ойлгогддоггүй, харин анхааралтай ажиглаж байж дүрслэл нь тайлагддаг сонирхолтой техникийг шингээсэн байв.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 30)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 31)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 32)

Burberry

Burberry брэндийн хувьд алдарт Lola болон Olympia цүнхнүүдийнхээ барын хээтэй хувилбарыг гаргасан байна. Мөн "TB" монограм хээгээ бартай адилтгаж хар, улбар шар өнгөөр урласан нь онцлог болжээ. Бүтээлч захирал цуглуулгынхаа зураг авалтад Лю Бинбин, Лю Чунжи, Уан Шианггуо, Ян Лин гэх Хятад моделиудыг сонгосон байна.

Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 33)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 34)
Загварын орднуудын Цагаан сард зориулсан цуглуулгууд (фото 35)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх