Хайх

Олсен эгч дүүсийн дүрэмт хувцас: The Row шинэ цуглуулгаа танилцууллаа

Олсен эгч дүүсийн дүрэмт хувцас: The Row шинэ цуглуулгаа танилцууллаа

Минималистик тэйлоринг

Text: Buro.Mongolia


Зураг:

The Row брэнд намар-өвөл 2021 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Орчин үеийн хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхийн тулд эгч дүүс дизайнерууд үргэлж биед эвтэйхэн, практикал байдлыг голчилдог бөгөөд энэ удаад ч тэрхүү чиглэлээ баримталжээ. Пижам мэт харагдах торгон цамцнууд, энгийн хийцтэй slip даашинзууд, үслэг эдлэл мэт асар зөөлөн бүтэцтэй ноолууран сул свитерууд гээд тус цуглуулгын загвар бүр нь минимализм, тав тухыг илтгэнэ.

Харин цуглуулгын илүү хээнцэр хэсэгт брюк өмдтэй хослолууд, хагас түрийтэй гуталнууд болон авагддаг мөртэй хүрэмнүүд орсон байна. Цуглуулгын гол загваруудаар Олсен эгч дүүс өөрсдийн өдөр тутамдаа өмсдөг хар өнгийн хоолойтой цамц, шулуун эсгүүртэй пальто, шулуун брюк өмднүүдийг нэрлэсэн ба төрхөө бүрдүүлэхдээ нэг өнгөөр дагнан хувцаслахыг зөвлөж, цуглуулгаа ч тийм байдлаар загварчилсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх