Хайх

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд

Text: Buro.Mongolia


Бид ердөө ганцхан хоногийн дараа шинэ оноо угтах гэж байна. Тиймээс бид 2021 онд загварын салбарт болсон баяртай болон гунигтай, сэтгэлд тод үлдсэн үйл явдлуудаа эргэн дурсахаар шийдлээ.


I

Бүтээлч захирлууд солигдсон нь

Энэ жил дэлхийн томоохон брэндүүдийн бүтээлч захирлын албан тушаалд багагүй өөрчлөлт орсон билээ. Тухайлбал, Демна Гвасалиягийн оронд түүний дүү болох Гурам томилогдож, Kenzo түүхэндээ анх удаа Япон дизайнераар ахлуулж, харин Emilio Pucci-гийн бүтээлч захирлын суудлыг өмнө нь Louis Vuitton-ы гоёл, чимэглэлийн дизайнераар ажиллаж байсан Камилль Мичели хашихаар болсон юм. Харин биднийг хамгийн их гайхшруулсан нь дизайнер Дэниел Ли Bottega Veneta загварын ордон амжилтынхаа оргилд байх үед бүтээлч захирлынхаа албыг хүлээлгэж өгөхөөр шийдсэн нь билээ. Түүнчлэн энэ жил Louis Vuitton-ы эрэгтэй загварын бүтээлч захирал Виржил Абло таалал төгсөж загварын салбарт нөхөж болшгүй гарз тохиосон юм. Түүний албыг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 1)
Томоаки Нагао (Kenzo)
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 2)
Гурам Гвасалия (Vetements)
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 3)
Дэниел Ли (Bottega Veneta)

II

Шуугиан тарьсан хамтарсан төслүүд

Юуны түрүүнд энэ жил Gucci болон Balenciaga брэндүүд хамтарснаар хоорондоо өрсөлдөгч том брэндүүд хүчээ нэгтгэснээр илүү их амжилт дагуулдгийг харуулж, тоглоомын дүрмийг өөрчилсөн билээ. Харин MSCHF, Lil Nas X нарын гаргасан хүний цустай “сатан” пүүз болон Crocs, Balenciaga нарын өсгийтэй clog олны анхаарлыг хамгийн их татаж чадсан билээ. Тэгвэл H&M уламжлал ёсны дагуу бас нэгэн тансаг зэрэглэлийн загварын ордонтой хамтарсан нь Simone Rocha байв. Үүгээр зогсохгүй Nike болон Louis Vuitton, Yeezy болон Gap, Fendi болон Versace, Tiffany & Co. болон Supreme гээд 2021 он төсөөлөө ч үгүй хамтарсан төслүүдээр дүүрэн байлаа.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 4)
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 5)
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 6)

III

Оны хамгийн өндөр үнэтэй хэлэлцээр

Спорт хувцасны акул Adidas компани нь өөрсдийн охин компани болох Reebok-ийг $2.1 тэрбум ам.доллараар Authentic Brands Group компанид зарсан нь оны хамгийн өндөр үнийн дүнтэй хэлэлцээрүүдийн нэг байсан юм. Authentic Brands Group нь одоогоор Forever 21, Barneys New York, Brooks Brothers брэндүүдийг эзэмшиж байна.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 7)

IV

Гоц авьяастай хүмүүсээ алдсан том гарз

Бид сүүлийн 12 сард загварын салбарт гоц бүтээлүүдээрээ нэрээ мөнхөлж, олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн хоёр ч хүнээ алдсан билээ. Тодруулбал, Lanvin-ы хуучин бүтээлч захирал, AZ Factory-гийн үүсгэн байгуулагч Альбер Эльбаз нь Ковид-19-ын хүндрэлээс болж 59 насандаа таалал төгссөн бол Off-White брэндийн үүсгэн байгуулагч, Louis Vuitton-ы эрэгтэй загварын дизайнер Виржил Абло нь ховор хэлбэрийн зүрхний хорт хавдрын улмаас 41 насандаа таалал төгсөж дэлхий даяараа уй гашууд автсан юм. Хэтэрхий эрт биднээс явсан тэдний бүтээлүүд олон зууны туршид дурсагдах нь гарцаагүй.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 8)
Альбер Эльбаз
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 9)
Виржил Абло

V

Бие даасан загварын шоу

Загварын долоо хоногийн үеэр бидний анзаарсан нэг зүйл бол цөөнгүй брэндүүд албан ёсны хуваарьт хамрагдахгүйгээр бие даан шоугаа зохион байгуулах хүсэлтэй болжээ. 2021 онд л гэхэд намар-өвөл шоунаас 38, хавар-зун долоо хоногоос 15 буюу нийт 53 брэнд хуваариас гадуур, бие даан загварын шоугаа толилуулсан юм. Тус жагсаалт нь Bottega Veneta, Alexander McQueen, Saint Laurent, Balenciaga, Gucci болон бусад брэндүүдээс бүрдэж байна.


VI

Эрэгтэй, эмэгтэй загварууд нэг тайзнаа

Саяхныг хүртэл загварын орднууд эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа тусад нь танилцуулдаг байсан. Тэгвэл 2021 онд энэхүү уламжлал эвдэгдэж нийт зохион байгуулагдсан загварын шоуны 27% нь эрэгтэй, эмэгтэй холимог форматтайгаар явагджээ. Ингэснээр брэндүүд нэг дор урьдынхаасаа илүү их төрхүүдийг харуулж эхэлсэн юм. Жишээ нь, Emporio Armani нийт 125 төрхийг толилуулснаар рекордыг эвдсэн байна.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 10)
Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 11)

VII

Хэн ч хэнийг ч гаднах байдлаар нь шүүмжлэх эрхгүй

Tagwalk платформын мэдээллэснээр 2021 онд танилцуулсан цуглуулгуудын 69 нь plus size модельд зориулсан байжээ. Энэ тоо нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 30%-ийн өсөлттэй байгаа юм. Харин plus size моделиуд дундаас Палома Эльсессер, Жил Кортлев нар өндөр эрэлттэй байна.

Сонирхуулахад, Gucci брэнд сүүлийн 100 жилийн түүхэндээ анх удаа plus size төрхийг загварын шоуныхаа хүрээнд толилуулсан юм.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 12)

VIII

Загварын долоо хоногийн хамгийн өндөр эрэлттэй модель - Мика Шнайдер

Франц, Япон гаралтай Мика Шнайдер нь загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдсан нийт 53 шоунд оролцож энэ жилийн рекордыг тогтоосон байна. Шоунаас гадна тэрээр Saint Laurent, Chanel, Moncler, Valentino Beauty, Loewe брэндүүдийн сурталчилгаанд оролцож, карьер нь улам өссөөр байгаа юм.

Дурсамж болон үлдэх 2021 он: Загварын салбарт болсон онцлох үйл явдлууд (фото 13)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх