Хайх

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд

Dear Jimmy Choo, Welcome to Baigal!

Text: Б.Энххүслэн


Jimmy Choo-гийн өндөр өсгийт гишгэж үзээгүй улаан хивсний ёслол гэж үгүй. Алдартнууд өөрсдийн төрхөө Met Gala, Оскар, Каннын кино наадам гэхчлэн томоохон арга хэмжээнд Jimmy Choo-гийн загваруудаар тодорхойлсоор иржээ. Мөн тус брэнд нь Sex and the City, The Devil Wears Prada зэрэг загварын хорхойтнуудын ахин дахин давтаж үздэг дэлгэцийн бүтээлд мөнхөрч үлдсэн соёлын нэг хэсэг билээ. Үүгээр ч зогсохгүй Кендалл Женнер, Хейли Бибер гэх It охидоос эхлэн Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчид болон уран бүтээлчид Jimmy Choo-г сонгон төрхөө бүрдүүлэх дуртай. Сүүлд л гэхэд хэд хэдэн загварын шоуг нийлүүлсэнтэй дүйцэхүйц олон төрхийг ээлж дараалан харуулсан Бейонсегийн Renaissance аялан тоглолтод Jimmy Choo голлох байр суурь эзэлсэн билээ. Брэндийн зүгээс Бейонсед зориулан 41 хос гутлыг урлаж өгсөн юм. Ийнхүү өөрсдийн нэрээ салбартаа тамгалсан, орчин цагийн поп соёлын салшгүй нэг хэсэгт тооцогдож буй Jimmy Choo брэндийг БАЙГАЛ Хаус ХХК-ийн хамт олон Монголд албан ёсоор оруулж ирлээ.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 1)
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 2)

Jimmy Choo-гийн тухай


1996 онд байгуулагдсан Jimmy Choo ордон нь гутал, цүнх, үнэртэн болон бусад аксесуарын тансаг зэрэглэлийн брэнд билээ. Тэдний урладаг загварууд глэм хэв маягтай гоёмсог, хээнцэр байдгаараа онцлог. Брэндийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт тэлсээр одоогийн байдлаар 44 улсад, 300 орчим салбараа нээсэн байна. Энэхүү томоохон загварын ордныг дизайнер Жимми Чү үүсгэн байгуулсан ба одоо бүтээлч захирлын албыг түүний авга дүү Сандра Чой хашиж байгаа юм. Сандра Чой Jimmy Choo дэх ажлын гараагаа 19 насандаа эхлүүлж байсан гэдэг.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 3)

Jimmy Choo болон Диана гүнж


Jimmy Choo гэх нэр олон улсад танигдахад Диана гүнжийн нөлөө их бий. Тэрээр тус брэндийг салбарынхаа хүчтэй тоглогчдын нэг болоход тусалсан гол эрхмүүдийн нэг юм. Диана гүнж 1997 оны зургаадугаар сард Альбертын нэрэмжит концертын танхимд тоглогдсон Хунт Нуур балетыг үзэхээр очихдоо Catherine Walker-ын мини даашинз болон Jimmy Choo-гийн оломтой сатин өндөр өсгийтөөр гоёсон байдаг. Үүнээс хойш брэндийн нэр дэлхий дахинд цуурайтах болсон бөгөөд дизайнер Сандра Чой “Тэр үйл явдлаас хойш энэ бүхэн эхэлсэн” хэмээн дурсаж байсан удаатай.

Оломтой гутал тухайн үеийн тренд байлаа. Энэ бол 1980-аад оны конус хэлбэрийн өсгийтэй загварыг орлосон гол чиг хандлага юм. Тиймээс ч Jimmy Choo-гийн үүсгэн байгуулагч дизайнер Чү Диана гүнжид зориулан төрөл бүрийн оломтой өсгийтийг урлаж өгдөг байжээ. Ингэхдээ түүний өмсөх даашинзны өнгө болон хийцтэй хослуулан гутлынхаа дизайныг гаргадаг байв. Гутлаа даашинзтайгаа ижилсүүлж өмсөх нь мөн л 1990-ээд оны томоохон чиг хандлага юм.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 4)

Jimmy Choo дэлгэцийн бүтээлд


Аль нэг брэндийн хувцас, аксесуар дэлгэцийн бүтээлд гарах энгийн үзэгдэл боловч тухайн брэнд нь киноны сэдэв, эсвэл өрнөлийнх нь нэг хэсэг болно гэдэг түгээмэл тохиодоггүй. Ялангуяа дүрүүдийнх нь бүрдүүлсэн төрх загварын ертөнцийн мөнхийн сэдэвт тооцогддог Sex and the City, The Devil Wears Prada гэх бүтээлүүд дээр өөрсдийн нэрээ мөнхлөх нь загварын орднуудын нэрийн хуудас болдог. Тэгвэл Jimmy Choo бол Sex and the City-гийн гол дүр, гуталд нугасгүй Кэрри Брэдшоугийн хайртай брэндүүдийн нэг юм. Цувралаас түүний хувцасны шүүгээнд тус загварын ордны гутлууд өрөөстэй байгааг олж харах боломжтой. Мөн уг бүтээлийн гуравдугаар бүлгийн нэгдүгээр анги дээр Кэрри усан онгоцноосоо хоцорчихсон гүйж байхдаа өрөөсөн гутлаа гээгээд “I lost my Choo!” буюу “Би Choo-гээ (Jimmy Choo-гийн гутлаа) алдчихлаа!” гэж хэлдэг. Богино хугацаанд гараад өнгөрсөн ч энэ хэсгийн ачаар брэндийн нэр хүнд улам бүр өссөн гэдэг. Бүтээлч захирал Сандра Чой үүний талаар “Sex and the City бол соёлын гоц үзэгдэл бөгөөд бид үүний нэг хэсэг болж чадсан. Тэд биднийг дэлхийн загварын тайзнаа аваачсан” гэж хуваалцаж байжээ.

Харин The Devil Wears Prada-гийн хувьд мөн л Jimmy Choo-гийн нэр дурдагддаг. Андреа Сакс дүр төрхөө эрс хувиргахаар шийдэж Найжелаас тусламж гуйдаг хэсгийг санаж байна уу? Тэд Runway сэтгүүлийн уулга алдмаар үзэсгэлэнтэй хувцасны өрөө рүү ороход Найжел “Гутлын хувьд Jimmy Choo” гэж хэлээд брэндийн загварыг ханын тавиураас аван Андреад өгч буй хэсэг гардаг билээ.


Jimmy Choo-гийн алдартай загварууд


Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 5)

Bing

Нүднийхээ булангаар харсан ч Jimmy Choo брэндийнх гэдэг нь ойлгомжтой байдаг хэд хэдэн загварууд бий. Үүнийг нэг бол Bing юм. Хувцсаар бол мөнхийн классик смокинг хүрэмтэй зүйрлэгддэг энэхүү загвар нь олом дээрээ гоёмсог шигтгээтэй, шовх хоншоортой билээ. Брэндийн зүгээс Bing гутлыг гадсан өсгийтэй, намхан өсгийтэй, балерина ултай гэхчлэн арга хэмжээнд, эсвэл өдөр тутамд өмсөх боломжтой төрөл бүрийн хувилбараар санал болгодог.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 6)

Saeda

Шагай хэсгээр бэхлэгддэг шигтгээ шагласан нарийн оломтой Saeda загвар тун эмэгтэйлэг, романтик өнгө аястай. Тиймээс Saeda маш олон эмэгтэйчүүдийн хуримын гоёлоор тодорч чаддаг юм.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 7)

Azia

Jimmy Choo-гийн уламжлалт өсгийтэй сандаалыг өөрсдийн хэв маягаар урлах зорилго нь Azia загвар дээр биелсэн гэхэд болно. Х хэлбэрийн зөрлөгтэй нарийн олом, дөрвөлжин хоншоор нь Azia-гийн таних тэмдэг билээ. Энэ бол эмэгтэйчүүдийн зуны хувцасны шүүгээнд заавал байх ёстой сандаалуудын нэг мөн.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 8)

Bon Bon

Bucket загварын цүнхийг дан ганц өдөр тутамд үүрэх албагүйг Jimmy Choo-гийн Bon Bon цүнхнээс харах боломжтой. Тус загварын шигтгээтэй, сатин хувилбар нь үдшийн арга хэмжээний төгс гоёл болдог бол арьсан загварыг нь өдөр тутамдаа барихад тохиромжтой.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 9)

Varenne

Тус загвар дээр J болон C үсэг хэлхэлдсэн мэт харагдах Jimmy Choo-гийн монограм хээг нэгтгэжээ. Varenne төрөлд ихэвчлэн цэмцгэр хийцтэй, мөн силуэт, хэмжээ, өнгөний олон сонголттой загварууд багтдаг. Түүнчлэн Varenne загварууд хээнцэр хэв маягтайн сацуу практикал байдаг нь брэндийн мөн чанарыг илтгэдэг юм.


Jimmy Choo брэндийн гаргадаг бусад бүтээгдэхүүн


Jimmy Choo 2007 онд нүдний шил урлах болж, 2010 онд сүрчиг гаргаж, харин удаах онд нь өөрсдийн эрэгтэй загварын line-ыг байгуулж байжээ. Цаашлаад хуримын тусгай цуглуулга болон нүүр будгийн бүтээгдэхүүнээр улам өргөжин тэлсэн түүхтэй. Тэдний хуримын загвараас Хейли Бибер, Гвинет Пэлтроу, Кассандра Вентура, Приянка Чопра гэхчлэн алдартнууд өмсөж сүйт бүсгүйн төрхөө бүрдүүлж байв.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 10)
Хейли Бибер
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 11)
Приянка Чопра

Jimmy Choo улаан хивсэн дээр


Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 12)
Хэлли Берри, Оскарын наадам, 2002 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 13)
Келли Роуленд, Каннын кино наадам, 2024 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 14)
Зендея, Met Gala, 2018 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 15)
Зендея, CFDA наадам, 2021 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 16)
Меган Фокс, Met Gala, 2021 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 17)
Кендалл Женнер, Met Gala үдэшлэг, 2024 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 18)
Кейт Миддлтон, Bafta, 2019 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 19)
Рианна, Valerian and The City of a Thousand Planets киноны нээлт, 2017 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 20)
Шарлиз Терон, Vanity Fair үдэшлэг, 2020 он
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 21)
Cкарлетт Иоханссон, Bafta, 2020 он

Jimmy Choo Монголд

Jimmy Choo брэнд Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ. Монголын салбарт алдарт Azia өсгийтэй сандаал, Tilda загварын балеринагаас эхлэн брэндийн нэрийн хуудас болсон цүнхнүүд, мөн аксесуарууд дэлгэгджээ. Та зуны шүүгээгээ бүрдүүлэх гэж байгаа бол, үдшийн арга хэмжээнд өмсөх төгс өсгийтийг хайж байгаа бол, аль эсвэл хээнцэр бөгөөд хуучрахгүй загвартай бусад акесуарын эрэлд гарсан бол Jimmy Choo-г зориорой.

Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 22)
Azia өсгийтэй сандаал
Диана гүнжээс эхлэн Женнифер Лоуренс хүртэл дурладаг Jimmy Choo брэнд Монголд (фото 23)
Diamond Tilda загварын балерина

BAIGAL Store

Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар, Байгал дэлгүүр

Утас: 7733 1188

Facebook: Baigal Store

Instagram: @baigalstore

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх