Хайх

Сан Франциско хот үслэг эдлэлийн худалдааг хориглолоо

Сан Франциско хот үслэг эдлэлийн худалдааг хориглолоо

Амьтдын эрхийг хамгаалах дорвитой шийдвэрүүд ар, араасаа гарсаар байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт дизайнер Донателла Версаче өөрийн дизайндаа дахин үслэг эдлэл ашиглахгүй гэдгээ зарласан бол хэдхэн цагийн өмнө Time сэтгүүл Сан Франциско хотын нэгэн шинэ хууль тогтоомжийн талаар мэдэгдлээ. Тодруулбал тус хотын Удирдах Зөвлөлийн Гишүүд нэг хоногийн өмнө санал хураалт явуулж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хотын бүсэд үслэг эдлэл худалдаалахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Сан Франциско нь АНУ дахь үслэг эдлэл худалдаалахыг хориглосон хамгийн том хот болж байгаа юм. Өмнө нь ижил төрлийн хууль тогтоомжийг Беркли ба Баруун Холливүүд хотууд баталсан билээ.

"Энэ шийдвэр нь бусад хотуудад үлгэр дуурайлал болж, шийдэмгий алхам хийхэд нь нөлөөлөх байх гэж найдаж байна. Бид үслэг эдлэлийн аж ахуйн тал дээр илүү боловсронгуй засгийн дүрэмтэй болох хэрэгтэй нь илт байна" хэмээн Сан Франциско хотын удирдах зөвлөлийн гишүүн Кэти Тэнг ярьжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх