Хайх

Vogue загварын салбарын ирээдүйн талаар онлайн хэлэлцүүлэг хийнэ. Хүн бүр үзэх боломжтой

Vogue загварын салбарын ирээдүйн талаар онлайн хэлэлцүүлэг хийнэ. Хүн бүр үзэх боломжтой

Vogue Global Conversations

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue сэтгүүл загварын салбарын мэргэжилтнүүдтэй хамтран Global Conversations гэх цуврал онлайн хэлэлцүүлэг хийхээр болжээ. Тодруулбал хэлэлцүүлгийн хүрээнд мэргэжилтнүүд коронавирусийн цар тахлын дараа загварын салбар хэрхэн өөрчлөгдөх тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцах юм.

"Бид бүгд ижил асуудал бэрхшээлтэй тулгардаг. Энэ утгаараа бид бүгд холбоотой, нэгдмэл байдаг. Эдгээр хэлэлцүүлгүүдийн тусламжтай бид дахин нэг удаа өөрсдөдөө дэлхийн хамтын нийгэмлэг гэдгээ сануулах болно" хэмээн Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, Condé Nast хэвлэлийн газрын уран сайхны захирал ба олон улсын контент зөвлөх Анна Винтур хэлжээ.

Онлайн хэлэлцүүлгүүд дөрвөн өдрийн турш Zoom тавцангаар дамжуулан явагдах бөгөөд үүнд Их Британийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул, Италийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эмануэль Фарнети зэрэг салбарын мэргэжилтнүүд, удирдлагууд оролцох юм.

Хэлэлцүүлэгт мөн зочноор Марк Жейкобс, Стелла Маккартни, Виржил Абло, Оливье Рустен, Габриэла Херст, Наташа Рамсей-Леви, Ремо Руффини болон бусад дизайнерууд оролцох болно.

Хэлэлцүүлгийн хүрээнд коронавирусийн улмаас үүссэн нөхцөл байдал, тэр дундаа карантин нь хүмүүсийн бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлж буй тухай, цаашлаад энэ цар тахал нь жижиглэнгийн худалдааны ирээдүйг хэрхэн өөрчлөх талаар яригдах юм. Хэлэлцүүлгүүд дөрөвдүгээр сарын 14-17 өдрүүдэд, Монголын цагаар оройн 21:00 цагт эхэлнэ. Үзэхийг хүссэн хүмүүс энд даран Vogue сэтгүүлийн вебсайт руу нэвтэрч, хэлэлцүүлэгт бүртгүүлэх шаардлагатай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх