Хайх

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ?

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ?

Буддаг номоос эхлээд шар айраг хүртэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн бямба гарагт Уэльсийн хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын ёслол сүр дуулиантайгаар болж өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж Лондон хот хосуудтай холбогдолтой бэлэг дурсгал ба эд зүйлсээр "өвчилсөн" гэж хэлж болно. Жишээ нь Heidi's амттаны кафед "Меганчино" нэртэй кофе ууж, дараа нь Harry's уушийн газарт "Харриполитен" коктейль шимж, замаараа хосуудын зурагтай тэмдэг, тэдний нэрийн эхний үсгүүдтэй саван, "Харри, Мегантай биш надтай гэрлээч!" гэсэн бичигтэй майка, тэр ч бүү хэл бүр нохойд зориулсан ёслолын хувцас хүртэл худалдан авч болохоор байна. Ингээд бид танд зориулан Лондон хотод амьдардаг найзууддаа захиж болох хөгжилтэй, хамгийн сонирхолтой бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор цуглууллаа.

Crown Jewels бэлгэвч

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 1)

Их Британийн Crown Jewels компанийн хувьд хатан хааны гэр бүлийн сэдэвтэй бэлгэвч худалдаанд гаргаж байгаа анхны тохиолдол нь биш юм. Тэд 2011 онд Кейт Миддлтон ба хунтайж Уильям нарын зурагтай иж бүрдэл гаргаж байжээ. Харин энэ удаад тэд Меган Маркл ба хунтайж Харри нарт зориулж "Your Prince Will Come" гэсэн уриатай бэлгэвч худалдаанд гаргасан байна. Сонирхолтой нь тэд бүтээгдэхүүний гаднах савлагааг эгшигт хайрцаг хэлбэрээр бүтээжээ. Хайрцгийг нээх бүрт Их Британийн төрийн дуулал "God Save The Queen" эсвэл АНУ-ын "The Star-Spangled Banner" дуу эгшиглэх болно. Харин хайрцаг дотор "fit for prince" (хунтайжийн хэмжээ) гэсэн бичигтэй дөрвөн ширхэг бэлгэвч агуулагдана. Үнийн хувьд энэхүү бэлгэвч нь 10 фунт стерлингээр худалдаалагдаж байгаа бөгөөд компанийн албан ёсны вебсайт дээр дэлхийн өнцөг бүрт хүргэлт хийнэ гэж бичжээ.

Political Cereals гэх бэлэн өглөөний хоол

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 2)

Жижиглэнгийн худалдааны судалгааны төвөөс гаргасан мэдээгээр 2011 онд Кейт Миддлтон ба хунтайж Уильям нарын хуримын ёслолын үеэр хосуудын сэдэвтэй футболка, аяга болон бусад бэлэг дурсгалын эд зүйлсэд Их Британичууд нийт 222 сая фунт стерлинг зарцуулсан байна. Энэ тооноос харахад хатан хааны гэр бүлийн сэдэвтэй бэлэг дурсгалын зүйлс нь бизнесийн маш том талбар болжээ. Тиймээс 2018 онд хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримаас бүгд ашиг хийх хүсэлтэй байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Бүр бэлэн өглөөний хоол үйлдвэрлэдэг компаниуд хүртэл "Wedding Ring" (Хуримын бөгж) гэх 50 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн гаргаж байна. Гэхдээ Esquire сэтгүүл зүгээр л энгийн гурван ам.долларын үнэтэй өглөөний хоол худалдаж аваад хайрцаг дээр нь хүссэн бүхнээ хэвлүүлэхийг зөвлөжээ.

Bags of Love усны хувцас

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 3)

Их Британийн нэгэн хэвлэлийн компани зөвхөн шинэ хосуудын зурагтай аяга ба футболкагаар хязгаарлагдахгүйгээр шийдсэн бололтой. Тэд Харри ба Меган нарын маш ойроос авсан нүүрний зурагтай усны хувцас худалдаанд гаргасан байна. Bags of Love компанийн PR менежер хунтайж Харригийн сахал байрлаж буй хэсгийг зүгээр ч нэг сонгоогүй гэнэ. "Бид өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нь чухал гэж боддог" гэжээ. Тийм ч учраас тэд 28 фунт стерлингийн үнэтэй усны хувцаснуудаа XS-ээс эхлээд XXXXL хүртэлх бүх хэмжээгээр худалдаанд гаргасан бололтой.

Heck зайдас

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 4)

Йоркширээс гаралтай зайдасны брэнд Харри ба Меган нарын хуриманд зориулж зүгээр ч нэг зайдас үйлдвэрлээд зогссонгүй. Харин тэд зайдасны орц найрлагад онцгой ач холбогдол өгчээ. Sweet ginger (Англи хэлэнд ginger гэдэг нь цагаан гаа болон улаан үстэй хүнийг хэлдэг) гэх орц нь хунтайж Харригийн улаан үсийг илтгэсэн бол "American mustard" гэх найрлага нь Меган Марклын гарал үүслийг хэлж байгаа аж. Энэхүү гахайн махан зайдас нь Sainsbury's супермаркетуудаар маргааш хүртэл худалдаалагдах тул та яаравчлах хэрэгтэй шүү. Мөн энэхүү дэлгүүрт Меганы хуримын бөгжний хуулбарыг таван фунт стерлингээр худалдаж авах боломжтой.

Windsor & Eton шар айраг

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 5)

Windsor & Eton шар айргийн үйлдвэр хосуудын хуримын ёслолд зориулж "pale ale" төрлийн шар айраг бүтээсэн байна. Энэхүү шар айраг нь хунтайж Харри ба Меган нарт зориулж Windsor Knot гэх нэрийг аваад байгаа аж. Уг шар айраг нь тус компанийн хатан хааны гэр бүлд зориулсан хоёр дах нэрийн бүтээгдэхүүн болж байна. Тодруулбал Windsor & Eton компани өмнө нь 2011 онд хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын хуриманд зориулсан шар айраг үйлдвэрлэж байжээ. Тус компанийн үүсгэн байгуулагчийн хэлснээр Windsor Knot шар айргийг аль хэдийнэ шинэхэн хосуудад илгээсэн байгаа гэнэ. Харин бусад хүмүүс тус шар айргийг амсаж үзэхийг хүсвэл Windsor & Eton компанийн дэлгүүрээс эсвэл энэ жагсаалтанд байгаа хүссэн баарнаас худалдаж авч болно.

Milly Green хормогч

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 6)

Харри ба Меган нарын хувьд хормогч нь бараг л хайр дурлалынх нь бэлгэ тэмдэг болсон гэж хэлж болно. Тэдний BBC-д өгсөн ярилцлагаас хунтайж Харри гэртээ оройн зоогондоо тахиа шарж байх үедээ Меганд гэрлэх санал тавьсан болох нь олон нийтэд ил болсон юм. Дизайнер Милли Грин гэрлэх санал тавьсан нөхцөл байдлыг нь онцолж хосуудад зориулж хормогч урласан байна. Уг хормогч дээр Меган Маркл ба хунтаж Харри нар, сүйх тэрэг, Виндзорын цайз, тэр ч бүүл хэл хунтайж Жорж ба Шарлотта гүнж нар дүрслэгдсэн байгаа. Милли Гриний бүтээсэн энэхүү хормогчийг Selfridges дэлгүүрээс 25 фунт стерлингээр худалдан авах боломжтой.

Marmite түрхлэг

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 7)

Мармайт бол Их Британийн хамгийн алдартай гашуун ба давслаг амттай түрхлэг юм. Үүнийг Их Британчууд өглөөний цайндаа шарсан талх эсвэл жигнэмэг дээр нимгэн түрхэж иддэг. Тэр ч бүү хэл нэгэн удаа алдарт Паддингтон баавгай үргэлж малгайн дороо авч явдаг жимсний чанамалтай талхаа Мармайт ба бяслагтай талхаар сольж байсан удаатай. Хатан хааны гэр бүлийн тэмдэглэлт өдөрт зориулж тус брэнд Меган ба Харри нарын нэртэй түрхлэг худалдаанд гаргасан байна.

Хосуудын зурагтай буддаг ном

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 8)

Насанд хүрсэн хүмүүст зориулсан буддаг ном нь мэдээж хэрэг хүүхдийнхээс илүү сонирхолтой байх нь гарцаагүй. Энэхүү буддаг ном нь хунтайж Харри ба Меган Маркл нарын хайрын түүхийг өгүүлсэн 30 зургаас бүрджээ. Дашрамд дурдахад янз бүрийн хээ агуулсан зураг будах нь тайвшруулж , бодлоо цэгцлэхэд тусалдаг тул энэхүү ном нь маш хэрэгцээтэй бэлэг байх болно. Ердөө долоон фунт стерлингийн үнэтэй уг буддаг номыг Waterstone дэлгүүрээс худалдан авч эсвэл онлайнаар захиалж авах боломжтой.

Royal Collection Trust шаазан эдлэл

Меган Маркл ба хунтайж Харри нарын хуримын дараа Лондонд байгаа найзууддаа ямар бэлэг дурсгалын зүйлс захих вэ? (фото 9)

Бидний бэлтгэсэн энэхүү жагсаалтанд байгаа эд зүйлсээс Букингемийн ордноос сайшаагдсан цорын ганц зүйл бол Royal Collection Trust компанийн шаазан эдлэлүүд юм. Тус компани өмнө нь II Элизабетийн хаан ширээнд суусан 60 жилийн ой, хатан хааны 90 насны ойн баяр, Шарлотта ба Жорж нарын төрсөн өдөр гэх зэрэг хатан хааны гэр бүлийн тэмдэглэлт өдрүүдэд зориулж дурсгалын зүйлс урлаж байсан туршлагатай. Харин хунтайж Харри ба Меган Маркл нарын гэрлэлтийг тохиолдуулж тэд хосуудын нэрийн эхний үсгүүдтэй аяга тавагны цуглуулга урлажээ. Энэхүү шаазан эдлэлүүдийг Виндзор ба Холирудын ордны Хатан хааны галерейд мөн онлайнаар худалдаалж байна. Хэрэв та сонирхож байвал эд зүйлсээсээ хамаарч үнэ нь хэлбэлзэнэ гэдгийг анхаараарай. Жишээ нь жигнэмэг хийдэг төмөрлөг савыг долоон фунт стерлингээр худалдаж авах боломжтой бол язгууртнуудын хэрэглэдэг шаазан аягыг 39 фунт стерлинг төлөн өөрийн болгож болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх