Хайх

Эрдэмтэд: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэрээсээ ажиллах нь илүү үр дүнтэй

Эрдэмтэд: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэрээсээ ажиллах нь илүү үр дүнтэй

Цагаа зөв хуваарилж чаддаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Harvard Business Review сэтгүүл оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ажлын бүтээмжийн талаар томоохон судалгаа хийжээ. Эрдэмтэд 2013 онд явуулж байсан судалгаагаа энэ онд давтан хийсэн бөгөөд улмаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс гэрээсээ ажиллах нь оффист сууснаас илүү үр дүнтэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгааны үр дүнд цар тахлын улмаас зайнаас ажиллах шаардлагатай болсон хүмүүс гол ажилдаа илүү их анхаарлаа төвлөрүүлж байсан нь батлагджээ. Жишээ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг ажилтнууд олон хүнтэй хурал цуглаанд оролцох нь 12% багасаж, харилцагч болон түншүүдтэйгээ харилцах цаг хугацаа нь 9% нэмэгдсэн байна.

Мөн тусгаарлалт бидэнд өөрсдөө цагийн хуваариа зохицуулах боломжийг нээж өгсөн гэжээ. Тухайлбал өөрийн санаачилгаар чухал ажилдаа төвлөрөх цаг хугацаа нь 50%-р ихэссэн байна. Ингээд ч зогсохгүй "ядаргаатай" гэж тооцогддог ажлууд 27%-с 12% болтлоо буурснаас гадна ажлаа бусдад тохох хандлага 41%-с 27% болон багасжээ.

Гэхдээ зайнаас ажиллах нь бүтээмж өндөртэй боловч амьд харилцаа дутагдсанаас болж туршлага хуваалцаж чаддаггүй, мөн удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжгүй гэх зэрэг сул талуудтай болохыг судалгаанд дурдсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх