Хайх

Яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар гэж?

Яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар гэж?

Text: Buro.Mongolia


BURO. Russia-гийн секс-тоймч Карина Случай яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар болохыг тайлбарлалаа.

“Надад болзоонд зүгээр л болзох гэж явах нь чухал санагддаг. Урт хугацааны харилцаа, эсвэл сексийн төлөө биш, харин нийгэмшиж, хүмүүстэй хар илцаа тогтоохын тулд” - Карина Случай

Дийлэнх эмэгтэйчүүд өсвөр наснаасаа л эрчүүдтэй танилцаж, олон болзоонд явах нь зохимжгүй, зөвхөн урт хугацааны харилцаа бий болгохын тулд тэдэнтэй холбоо тогтоох нь зөв гэх үзэлтэй тулгардаг. Эсвэл юун түрүүнд карьер, эсвэл хичээлээ төвхнүүлчхээд дараа нь болзох хэрэгтэй гэх сургаал сонсох нь ч бий.


Эрэгтэй хүн бүр ирээдүйн нөхрийн байр сууринд горилогч биш. Амьдралын зарим зүйлийг давхар хийх боломжтой, бас шаардлагатай.


Яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар гэж? (фото 1)

Эсрэг хүйстэнтэйгээ дараагийн шат руу орохгүйгээр харилцан яриа үүсгэж чаддаг байх нь нэг төрлийн чадвар юм. Ажлын уулзалтад, хамт олны дунд, багаар ажиллах нөхцөлд энэхүү чадвар ямагт хэрэгцээтэй байдаг. Болзоонд ч гэсэн адил. Та өөрийгөө олж нээнэ, ямар хариу үйлдэл хийж байгаагаа анзаарна, өөрийн сонирхлоо тодорхойлно, хүмүүсийг зан байдлаар нь дүгнэх чадвартай болно. Эдгээр чадваруудыг та хэчнээн сайн, хэдэн арван ном уншаад ч хэвшүүлж чадахгүй л болов уу. Эцсийн эцэст биеэр туулж үзэх нь л үр дүн авчирна.


Карина Случай болзоог амьдралаасаа хойш тавихгүй байхыг зөвлөлөө. Энэ бол хүн бүрийн туулдаг амьдралын нэг хэсэг бөгөөд үзэх ёстой зүйлтэйгээ эртнээс нүүр тулсан нь дээр гэдгийг онцолсон юм.


Яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар гэж? (фото 2)

Болзоонд бүтэлгүйтэх вий гэхээс айх хэрэггүй. Хүн бүр л эмордог дуугаа сонсонгоо өмнө бичиж байсан зурвасаа устгаж яг л уянгын драмын дүр болсон мэт үе шатыг туулдаг бөгөөд зугтаахаасаа илүү харин ч туршлага болж байна гэж үзэн төрж байгаа мэдрэмж, хийх үйлдлээсээ өөрийгөө таньж мэдэх нь чухал билээ.


Их сургуулийн бие даалт дээрээ хүссэн дүнгээ аваагүй нь амьдралын тань хамгийн том асуудалд тооцогдохуйц залуу байгаа дээрээ хүмүүстэй танилцаж болзох нь илүү амар.


Яг л салхин цэцгээр эртхэн өвчлөх нь нь хөнгөн тусах шалтгаан болдог шиг болзооны ертөнц рүү их сургуулийн амьдралтайгаа зэрэг хөл тавих нь асуудлыг даван туулахад хялбар, мөн хүндээр шархлах нь бага байх магадлалтай. Харин олсон мөнгөө найзуудтайгаа хөгжилдөхөд биш ипотекийн зээлдээ зарцуулж буй үед хайр дурлалын амьдралаа зэрэг авч явах илүү хүндрэлтэй байна. “Энэ бол юу ч хийхээсээ өнгөрсөн сүйрлийн үе биш гэдгийг хэлье. Зүгээр л карьерын хүндрэл, цаг нь тулчихсан асуудал, орон байрны засвар гэх мэт насанд хүрсэн хүний шийдвэрлэх хэрэгтэй олон зүйл байхад анх удаагаа мэдэрч буй хүчтэй сэтгэл хөдлөлтэй давхар тэмцэнэ гэдэг үнэхээр л хүнд бас энерги их шаардана” хэмээн Карина Случай хэлсэн юм.

Яагаад болзоонд явах нь эзэмших ёстой чадвар гэж? (фото 3)

Амьдралын туршлагаас харахад болзоонд тэр бүр явж байгаагүй эмэгтэйчүүд итгэмтгий, хүний сөрөг талыг таньж мэдэхдээ тааруу, нөгөө хүнээсээ хэт хамааралтай болох нь түгээмэл. Үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Тоглоомын дүрмийг мэдэхгүй хүнийг хүссэнээрээ удирдах боломжтой гэдэг нь үнэн.

Та болзохдоо өөрийгөө болон нөгөө хүнээ анзаарах хэрэгтэй. Надад юу таалагддаг вэ? Энэ болзоо надад таалагдаж байна уу? Намайг тавгүйтүүлсэн зүйл тохиолдсон уу? Харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл төрж байна уу, эсвэл надад тэс өөр зүйл хэрэгтэй юу? зэрэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээгээрэй. Болзоог яг л нөхөр, эхнэрээ олох эрэл, эсвэл ганцаардуулахгүй байх аврал гэж харахын оронд энэ бол чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр гэж тодорхойлоорой.

Мөн эмэгтэйчүүдийн хувьд санаачилга гаргахаас бүү эмээ. Тэд анхны болзоон дээрээ пассив хандлага гаргадаг гэх хэвшмэл ойлголтыг үл тоож нөгөө хүн чинь үйлдэл хийхийг хүлээх хэрэггүй. Аливаа шинэ зүйлд хариуцлага хүлээх нь үргэлж л айдас дагуулдаг. Гэхдээ энэ бол болзооноос олж авах ёстой харилцаа холбооны чухал туршлага юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх