Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Met Gala үдэшлэг "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сэдвийн дор Нью-Йорк хотын Метрополитен музейд зохион байгуулагдаж байна. Энэ жил Метрополитен музей сэдэвчилсэн үзэсгэлэнгээрээ дамжуулан хувцас загвар болон шашин хэрхэн холбогддог тухай өгүүлж байгаа билээ.
Улаан хивсний зочид зөвхөн хувцас гэлтгүй гоо сайхны төрхөөрөө дамжуулан бурханлиг төрхийг бүтээхийг зорьсон байна. Дуучин Рианна хамба ламыг санагдуулам толгойн чимэглэлээр гоёж, смоки будалт хийн хөмсгөө цайруулсан бол, SZA ба Лили Коллинз зэрэг алдартнууд сахиусан тэнгэрийн титэм зүүж, нүдэн дороо нулимс мэт харагдах будалт хийлгэжээ.
Бид 2018 оны үдэшлэг дээрх хамгийн шилдэг гоо сайхны төрхүүдийг онцоллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт