Жуд Лоугийн охин Burberry Beauty-гийн нүүр царай боллоо

Тэр Liquid Lip Velvet шингэн уруулын будгийг танилцуулна

WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Айрис Лоу анхны том гэрээндээ гарын үсгээ зурлаа. Түүнтэй хамтрах болсон Burberry компанийн Instagram хуудсанд шинэ зураг авалтын зарим зургууд нийтлэгджээ.

Burberry-гийн удирдагч Кристофер Бейли Айрисын урлагийн энерги ба англи маягийн дэгжин стилийг үнэлж, брэндийн нүүр царайгаар сонгосон байна.

"Burberry ордон залуу авьяастнуудыг дэмжиж ажилладаг нь үнэхээр гайхалтай. Нүүр будалт хийлгэхээс эхлээд камерын өмнө зогсох хүртэл зураг авалтын бүхий л үйл явц надад маш их таалагдлаа" хэмээн Айрис Лоу шинэ төслийн талаар ярьжээ.

Өнгөрсөн онд жүжигчин Жуд Лоу ба телевизийн хөтлөгч Сэди Фростын охин өөрийгөө анх удаагаа моделийн дүрд туршиж, Illustrated People маркийн сурталчилгаанд оролцсон байгаа.

Buro.Mongolia

2017-01-18, 14:00

  • Зураг: