Эр, эм, хүүхэд, хөгшин, залуу гэлтгүй бүх хүнд үс ширэлдэх асуудал тулгардаг шүү дээ. Тэд үсээ намирсан зөөлөн болгохын тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Харин даахирсан үсэнд тусгайлан зориулагдсан Tangle Teezer сам асуудлыг дор нь шийднэ
Хэрвээ та энэ самыг туршиж үзсэн бол ямар гайхамшигт ид шидтэй болохыг өөрийн биеэр мэдэрсэн байх. Анх 2008 онд нээлтээ хийсэн Tangle Teezer хувьсгал хийсэн гэж хэлж болно. Сам гэх даруухан нэртэй ч энэ нь бүтээгдэхүүн өрсөлдөгчдөөсөө хавьгүй их давуу талтай, шинийг санаачлагч зүйл юм. Tangle teezer саманд стратегийн нарийн бодлоготой байрлуулсан сойзнууд ширэлдсэн үс дундуур зөөлөн гулгаж, үсийг гэмтээж эсвэл зулгаалгүйгээр ширэлдсэн үсийг шулуун болгодог. Мөн самнасны дараа үс зөөлөрч, бага зэрэг гялалзаж, мөн цахилгаанжихаа болино.
Дизайны хувьд гэвэл маш тод өнгөний сонголттой тул зугаатай тоглоом шиг л санагдлаа. Энэхүү шидэт сам үсэнд хамгийн зөөлөн арчилгаа үзүүлдэг учир хэрэглэгчид түүнийг хуурай болон нойтон үс самнахын алинд ч ашигладаг. "Tangle Teezer-ийн ачаар би үсээ нойтон байхад нь гэмтээлгүйгээр самнаж чаддаг. Дараа нь үсээ сэнсээр хатаахад маш сайхан төрхтэй болдог шүү" хэмээн жүжигчин Эмма Ватсон хэлжээ. Үнэндээ түүнээс өөр олон одууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм. Кара Делевинь, Кейт Миддлтон, Виктория Бекхэм зэрэг алдартнууд шидтэй самыг цүнхэндээ байнга авч явдаг гэнэ. За тэгэхээр үсэндээ хайртай бүх хүмүүс туршаад үзээрэй!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт