Цэгэн үйлчилгээтэй батганы эсрэг шилдэг бүтээгдэхүүнүүд
Зуны улиралд арьс илүү тослог болдог нь биднээс үл хамаарах, цаг агаараас шалтгаалдаг үзэгдэл юм. Халуун өдрүүдэд арьснаас их хэмжээний себум (тос) ялгарснаар арьс илүү хурдан бохирдож эхэлдэг. Үүний зэрэгцээ мөн арьсны гадаргуу дээр эвэршсэн эсүүдийн хуримтлал үүсэж, бидний өдөр тутамдаа түрхдэг нарнаас хамгаалах, тоникжуулах бүтээгдэхүүнүүд олон давхар бий болгосноор арьсны нүхнүүд бөглөрч, үрэвсэл үүсэх төгс орчин бүрддэг.
Арьсан дээрээ ямар нэгэн сорви, толбо үлдээлгүйгээр, аль болох богино хугацаанд үрэвсэл ба батганаас ангижрахыг хүсвэл цэгэн үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь үрэвслийн хэмжээг хурдан багасгаж, зарим тохиолдолд бүр үрэвслийг бүхлээр нь алга болгож, хамгийн гол нь арьсанд ямар нэгэн ноцтой гэмтэл учруулдаггүй гэх том давуу талуудтай. Цэгэн үйлчилгээтэй бүтээгдэхүүний найрлагад арьсны нүхийг дотроос нь цэвэрлэх чадвартай салицилын хүчил, сорви үүсэхээс урьдчилан сэргийлдэг цинк, үрэвслийг бага зэрэг хатааж, агшааж өгдөг хүхэр ордог байгаа.
Malin & Goetz брэндийн шөнийн цагийн батганы эсрэг бүтээгдэхүүн
Ийм төрлийн хоёр үе шат бүхий үйлчилгээтэй батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхдээ хамгийн гол нь доторх агууламжийг нь сэгсрэхгүй байх нь чухал. Харин үүний оронд хөвөнтэй модыг бүтээгдэхүүний гүн рүү хийн хоёр шаттай найрлагыг нь сайтар шингээж, батган дээрээ түрхээрэй. Бүтээгдэхүүнийг орой унтахдаа хэрэглэнэ.
Medik8 брэндийн батганы эсрэг гель
Сэрүүцүүлэх үйлчилгээтэй, тунгалаг гель хэлбэрийн энэ бүтээгдэхүүн нь түрхсэний дараагаар арьсан дээр бараг мэдэгддэггүй бөгөөд нимгэн, тунгалаг бүрхүүл бий болгодог тул дээрээс нь өө дарагч, эсвэл суурь крем зэргээ давхарлах боломжтой юм. Амар байгаа биз?
Payot брэндийн батганы эсрэг түрхлэг
Олны дунд алдаршаад амжсан энэхүү батганы эсрэг бүтээгдэхүүн зохион бүтээгдсэнээс хойш аль хэдийнэ 70 жил өнгөрчээ. Өтгөн, наалдамхай бүтэцтэй түрхлэгийг хэрэглэсэн үед батга эсвэл үрэвсэл тань цагийн дотор устах боломжтой.
De La Cruz брэндийн батганы эсрэг түрхлэг
Төрөлдөө хамгийн боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай энэхүү батганы эсрэг бүтээгдэхүүн нь үрэвсэл арилгаж, арьс эдгээх үйлчилгээтэй.
Mario Badescu брэндийн батга хатаагч лосьон
Бас нэгэн хоёр үе шат бүхий үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Тиймээс дээр дурдсанчлан хэрэглэхдээ сэгсэрч болохгүй. Үрэвсэл арилгаж, хаван буулгаж, халдварын эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг нөхөн төлжүүлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт