Maison Margiela-гийн өнгөрсөн кутюр цуглуулгын шоу дээрээс бид нэгэн сонирхолтой нүүр будалтын шийдэл олж харлаа. Энэ нь ombré уруул юм
Намар-өвөл шоуны гайхамшигтай нүүр будалт дунд загвар өмсөгч Катя Ледневагийн хүрээгээрээ бараан хүрэн хэрнээ голоороо улаан өнгөтэй уруул нь тодорч байлаа. Энэхүү буурсан өнгөний чиг хандлага хумсны будалтад олон улирлын турш харагдаж байгаа бол, уруулыг ийм аргачлалаар будах нь дөнгөж хүчээ авч эхэлж байна.
Ombré effect гаргахын тулд уруулын будаг биш харин өнгөлөгч хэрэглэвэл тохиромжтой. Ингэснээр нэг өнгөнөөс нөгөө өнгө рүү жигд шилжихэд хялбар. Энэхүү будалтыг хийхийн тулд өөр туяатай хоёр өнгөлөгч хэрэглэж болохоос гадна мөн уруулын харандаа ба өнгөлөгч ашиглавал бүр ч илүү хялбар байх болно. Өнгөний сонголт хийхдээ жишээ нь, нил ягаан ба хөх ягаан, улбар шар ба зөөлөн ягаан, beige ба ягаан гэх зэрэг хослолууд сонгож болно. Эцэст нь сануулахад эхлээд хүрээгээ тавьсны дараа үндсэн өнгөө түрхэх хэрэгтэй шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт