Урин дулаан улирлын өнгөлөг будалт: 2021 оны хавар-зуны голлох тренд

Карантинд өнгөрүүлсэн бүүдгэр өдрүүдийг гэрэлтүүлэхээр илүү тод, өнгөлөг, бүтээлч нүдний будалтууд тренд болж байна. Гэхдээ бидний дуртай "nude" болон "no make up" будалтууд хоцрогдсон гэж бодож болохгүй юм.

Нүдний будагны палет авчхаад хэрэглэхгүй үлдээдэг өнгөнүүд байдаг л биз дээ? Тэгвэл тэдгээр өнгөнүүдийг хэрэглээнд оруулахад хамгийн тохиромжтой улирал ирсэн байна. Пастель болон тод өнгийн тенийг хослуулан "чихэрлэг" төрхийг бүрдүүлээрэй. Дэлхийн томоохон брэндүүд болох Tom Ford, Halpern, Bora Aksu, Chromat-ын дизайнерууд 2021 оны хавар-зуны цуглуулгын төрхийг бүрдүүлэхдээ зөвхөн хар өнгийн контур хэрэглэхээс татгалзаж тод өнгөний сонголтыг түлхүү оруулах болжээ. Тиймээс одоо тэднээс санаа авч, өнгөлөг нүүр будалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлцгээе. 

Tom Ford
Halpern
Bora Aksu
Chromat

Buro.Mongolia

2021-03-09, 17:19