Empire of the Sun хамтлаг хэд хоногийн өмнө гурав дах бие даасан цомгийнхоо товыг зарласан бол одоо тэд уг цомогт багтсан цоо шинэ дуугаа танилцууллаа
High and Low нэртэй шинэ дуунд Ник Литтлморын таньдаг байсан нэгэн охины тухай өгүүлнэ. "Тэр маш зэрлэг хүүхэд байсан ба үнэхээр солиотой зүйлсийг хийдэг байсан юм. The Year My Voice Broke гэдэг нэртэй Австрали кино байдаг. Та үзсэн үгүйг мэдэхгүй ч энэ кинонд яг тийм охин гардаг. Тэр үнэхээр хачирхалтай амьдралаар амьдардаг. Бид гэнэн цайлган мөртлөө залуу насны гал цогтой, ямар нэгэн үр дагаврын талаар боддоггүй, томоогүй бөгөөд бүхнийг туршиж үзэх хүсэлтэй байдаг нэг тийм мэдрэмжийг дуундаа шингээхийг хүссэн" гэж Литтлмор Stereogum сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Two Vines" цомогт нийт 15 дуу багтана. Люк Стил ба Ник Литтлмор нар Лос-Анжелес ба Хавайд цомгоо бичүүлсэн байна. Тэдний шинэ цомогт Fleetwood Mac хамтлагийн дуучин Линдси Бакингем ба төгөлдөр хуурч Хенри Хэем мөн Дэвид Боуитай хамтарч ажиллаж байсан басс гитарчин Тим Лефевр нар хамтарчээ.
"Хавай арал дээр очиж ажиллах нь маш зөв шийдвэр болсон. Энэ нь миний уран бүтээлийн үйл явцыг маш их идэвхжүүлсэн. Би өглөө нь серфингээр хичээллэж байгаад гэртээ ирээд тэр шөнөдөө дуугаа зохиодог байлаа" гэж Стив ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт