Good to Love дууны анхны клип өнгөрсөн долоо хоногт гарсан. Харин дуучин бүсгүй Calvin Klein компанитай хамтран клипэндээ шинэ хувилбар хийжээ
Good to love дууны шинэ клип бүхэлдээ маш минимал бас мэдрэмтгий сэдэвтэй болжээ. Клипийг чимж байгаа Японы орчин үеийн буто бүжгийг Кейнер Флекс бүжиглэсэн бөгөөд түүний удаан, эвлэгхэн хөдөлгөөний аясаар өмссөн хувцас нь тайлагдах аж. FKA twigs клипэндээ мөн Calvin Klein-ы дотуур хувцас, жийнсийг өмсчээ.
Calvin Klein залуу одуудтай хийж буй хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх бололтой. Энэ клипний өмнө нь FKA twigs, Жастин Бибер, Кендалл Женнер болон бусад алдартнуудын оролцсон Calvin Klein-ы сурталчилгаа гарсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт