Албан бусаар
Леди Гага ба Азилия Бэнкс нарын 2012 онд хамтран бичүүлсэн хуучин сингл цахим ертөнцөд тархаад байна
"Red Flame" нэртэй энэхүү дуу уг нь Леди Гагагийн 2013 онд гаргасан "ARTPOP" нэртэй гурав дах бие даасан цомогт орох байсан ч ийм зүйл болоогүй юм. Тэгвэл энэхүү рэп, электро өнгө аястай дуу нь цахим ертөнцөд алдагдсанаар бид хэсгээс нь сонсох боломжтой болжээ. Азилия Бэнкс нэгэн ярилцлагадаа Леди Гагатай хамтарсан гэдгээ дурдаж байжээ. Гэвч тэд алсын зайнаас, интернет ба цахим шуудангаар дамжуулж хамтарч ажилласан гэнэ. Мөн 2012 онд "ARTPOP" цомогт тус дуу орохгүй болсныг мэдсэн Бэнкс түүний дууг хулгайлсан гэж Twitter хуудсаараа дамжуулж маш ууртай олон жиргээ хийсэн ч төд удалгүй устгасан. Ямартаа ч албан ёсоор огт гараагүй энэхүү дууг хүлээн авч сонсоцгооё.
Lady Gaga - RED FLAME (feat. Azealia Banks) #RedFlame pic.twitter.com/E5Lb4I0sTF
— Lady Gaga News (@LG_Daily_News) August 14, 2016
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт