Өмнө нь олон нийтэд дэлгэгдээгүй бичлэг
Лондон хотоос гаралтай уран бүтээлч, хөгжмийн продюсер Жил Кэнг дуучин Эми Уайнхаусын "My Own Way" дууны демо бичлэгийг Youtube суваг дээр байршуулжээ. Энэхүү дууг Кэнг хөгжмийн зохиолч Жеймс МакМиллантай хамтран 2001 онд зохиож байсан түүхтэй. Хамгийн сонирхолтой нь энэхүү бүтээлийг дуулж байх үедээ Эми Уайнхаус дөнгөж 17 настай байсан юм.
"Тухайн үед хөгжмийн ертөнцөд маш хүнд үе тулгарч байсан. Маш олон 'аймшигтай' охид ба хөвгүүдийн хамтлаг ар, араасаа цувран гарч байсан тул бид үүнийг зогсоохын тулд ямар нэг зүйл хийх ёстой байлаа. Харин бид Эмитэй анх уулзах үед, түүнийг дуулж эхэлмэгц бүх хүн гайхширч орхисон шүү. Энэ бичлэг намайг удаан хугацааны турш тайван байлгаагүй. Харин өнгөрсөн долоо хоногт би бичлэгийг дахин олж, олон хүн сонсож болох газар байршуулья гэж бодсон" гэж продюсер ярилаа.
Дуучин Эми Уайнхаусыг 2011 онд таалал төгссөний дараа Universal студи дуучин бүсгүйн бүх демо бичлэгүүдийг устгасан байсан юм.
Эргэн сануулахад дуучин Эми Уайнхаусын ээдрээтэй амьдралыг харуулсан кино 2015 онд нээлтээ хийж, Их Британийн box office-ыг тэргүүлж байсан гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт