2021 оны Алтан Бөмбөрцөг наадам хоёрдугаар сард зохион байгуулагдана

Тина Фей болон Эми Полер нар ёслолын хөтлөгчөөр ажиллана

Холливүүдийн гадаад хэвлэл мэдээллийн холбоо (HFPA) дараагийн Алтан Бөмбөрцөг наадмын товыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал 78 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол 2021 оны хоёрдугаар сарын 28-нд эхлэхээр болсон байна. Дашрамд дурдахад яг энэ өдөр Оскарын наадам зохион байгуулагдах байсан ч дөрөвдүгээр сар хүртэл хойшлогдсон билээ.

2021 оны Алтан Бөмбөрцөг ёслолыг жүжигчин Тина Фей болон Эми Полер нар хөтлөхөөр болжээ.

Мөн HFPA COVID-19 цар тахлын улмаас тус наадамд өрсөлдөж буй бүтээлүүдийг сонгон шалгаруулах дүрэмд өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь нэр дэвшиж буй бүтээлүүдийг холбооны гишүүдэд тусад нь кино театрт танилцуулдаг байсан бол одоо тэд онлайнаар эсвэл DVD хувилбараар үзэх боломжтой болжээ.

Buro.Mongolia

2020-06-25, 10:27