2Pac-ын Мадоннад бичсэн захидлыг дуудлага худалдаанд оруулахыг хориглолоо

Тэдний салсан шалтгааныг тайлбарласан захиа

Хэд хоногийн өмнө рэпер 2Pac-ын дуучин Мадоннад бичсэн хувийн захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд дэлгэсэн билээ. Уг захидалд домогт рэпер юуны учир тэдний хайр дурлалын харилцаанд төгсгөл ирсэн шалтгааныг тайлбарласан байсан юм. Энэхүү захидлыг Мадоннагийн бусад хувийн эд зүйлсийн (Мадоннагийн хэдэн ширхэг үстэй сам, хуучин дотуур хувцас) хамтаар дуучны нэгэн хуучин найз онлайн дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байсан билээ. Харин Мадонна энэ үйлдлийг зогсоохоор шүүхэд ханджээ. Тэгвэл Associated Press агентлагийн мэдээллэснээр Манхэттены дээд шүүх дуучны өргөдлийг хүлээн авч, онлайн дуудлага худалдааг хориглох шийдвэрийг гаргасан байна.

Мадонна "Хэдийгээр би амжилттай карьер хийж, алдартай болсон ч энэ нь миний хувийн нууцад халдаж болно гэсэн үг биш юм. Ялангуяа энэхүү дуудлага худалдаанд миний маш хувийн шинж чанартай эд зүйлс багтсан байгаа. Миний үсний ширхгээс ДНХ молекул гаргаж авах боломжтой. Тиймээс миний ДНХ-г олон нийтийн дуудлага худалдаанд оруулж зарна гэдэг гутамшигтай хэрэг" гэж шүүхэд мэдүүлжээ.

 

 

Г.Тэмүүлэн

2017-07-20, 16:00

  • Зураг: