Bazaar Icons
Harper's Bazaar сэтгүүл жил бүрийн есдүгээр сард "Bazaar Icons" төслийн хүрээнд тухайн цаг үеийнхээ урлаг соёл, загварын ертөнцийн хамгийн алдартай хүмүүсийг онцолдог уламжлалтай. Өнгөрсөн жил Harper's Bazaar сэтгүүл "Bazaar Icons" төсөлдөө Канье Уэст ба Ким Кардашьян нарыг оруулж байсныг та санаж байгаа байх. Энэ удаад тус сэтгүүлийн олон улсын загвар хариуцсан захирал Карин Ройтфельд "Bazaar Icons" төсөлдөө дуучин The Weeknd, загвар өмсөгч Адриана Лима, Ирина Шейк, Кэндис Свейнпол, Жоан Смоллс, Карли Клосс, Наташа Поли, рэпер Трэвис Скотт болон бусад алдартнуудыг онцолжээ.
Энэ жилийн "Bazaar Icons" төслийн зураг авалтыг гэрэл зурагчин Брижит Лакомб хийсэн байна. Харин есдүгээр сард гарах Harper's Bazaar сэтгүүлийн нүүрийг The Weeknd, Адриана Лима, Ирина Шейк нар чимжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт