Баримтат гэрэл зургийн салбарын хамгийн нэр хүнд бүхий шагналын нэг болох World Press Photo of the Year энэ оны ялагчаа тодрууллаа.
1890 онд үүсгэн байгуулагдсан, Канадын Бритиш Колумбиа мужийн уугуул иргэдийг “төлөвшүүлэх” зорилготой тусгай сургуулийн орчинд өлсгөлөн, халдварт өвчин, эсвэл ослоор нас барсан 200 гаруй өсвөр насны хүүхдийн булш байгааг өмнө жил илрүүлсэн байна. Канадын зурагчин Эмбер Бракен тус орчинд нь очиж, загалмайнууд дээр өлгөсөн даашинзнуудын зургийг буулгасан нь энэ оны шилдэг зургаар шалгарчээ.
Канадад ийм төрлийн “европжуулах” чиг үүрэг бүхий чанга дэг журамтай сургуулийн бүхэл бүтэн систем оршдог байсан бөгөөд тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь хүртэл “соёлын геноцид” үйлдэгдэж байсныг хүлээн зөвшөөрдөг байна. Уугуул иргэдийн гэр бүлээс хүүхдүүдийг балчир насанд нь хүчээр авч, европ нэр өгч, өөрсдийн хэлээр харилцах, үндэсний хувцсаа өмсөхийг нь хориглож оронд нь дүрэмт хувцас, үс засалтаар жигдрүүлж, байнгын хатуу ширүүн харьцаж бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан ил болоод байгаа билээ.
Ийм сургуулийн систем 1996 онд устаж үгүй болох хүртлээ 150,000 орчим хүүхдийг “сургасан” ба хамгийн багадаа 4100 хүүхэд цаг бусаар хорвоог орхиж байсан талаар албаныхан мэдээллэсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт