Кейт Бланшетт: Орон гэргүйгээс гоцлол балетчин

Олон дүр төрх

Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин ямар ч дүрд хувирч чадахаа дахин нэг удаа баталлаа

Австралид арванхоёрдугаар сарын 9-нд нээгдэх герман уран бүтээлч Жулиан Розенфельдын "Manifesto" нэртэй арт кино гарах гэж байна. Гол дүрд нь 46 настай жүжигчин Кейт Бланшетт тогложээ. Тэрбээр энэ кинонд 13 өөр дүр төрх буюу орон гэргүй хүн, гоцлол балетчин, рок од, сургуулийн багш, мэдээний хөтлөгч зэрэг дүрд хувирч, орчин үеийн нийгмийн  байдлыг богино монологоор өгүүлэх аж. Кейт хэрхэн олон дүрд чадварлаг хувирсаныг доорхи зургуудаас хараарай. Тавдугаар сард германы Monopol хэвлэлийн газар эдгээр зургуудаас дэлгэсэн билээ.

Б.Амина

2015-11-17, 13:00

  • Зураг: