Мөн Шерлок Холмсын дүүгийн дүрд тоглоно
Өнгөрсөн жил "Stranger Things" цувралын жүжигчин Милли Бобби Браун Холливүүдэд жинхэнэ нээлт болсон гэж хэлж болно. "Stranger Things"-ын толгой эргэм амжилтын дараа түүнийг шүтэн бишрэгчид нь "шинэ Натали Портман", "Загварын шүтээн" зэрэг олон янзаар нэрлэж байсан удаатай. Харин одоо Милли Бобби Браун дээрх цувралын гуравдугаар улирлын зураг авалтанд оролцохын зэрэгцээ цоо шинэ төсөл дээр ажиллахаар болсныг Deadline вебсайт мэдээллэж байна.
Одоо дөнгөж 13 настай авьяаслаг жүжигчин алдарт мөрдөгч Шерлок Холмсын дүүгийн адал явдлыг өгүүлэх "The Enola Holmes Mysteries" нэртэй киноны гол дүрд тоглохоос гадна, төслийн продюсероор давхар ажиллахаар болжээ. Энэхүү франчайз киноны эхний ангийг зохиолч Нэнси Спрингерийн "The Enola Holmes Mysteries" нэртэй номоос сэдэвлэн бүтээж байгаа юм.
Одоогоор киноны зураг авалт хэзээ эхлэх нь нууц байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт