"World Press Photo 2020" уралдааны шилдэг гэрэл зургууд тодорлоо

Олон улсын гэрэл зурагчдын хамгийн нэр хүндтэй тэмцээний шилдгүүд

Гэрэл зургийн салбар дахь хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "World Press Photo" 2020 оны шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа. Энэ онд 63 дах жилдээ болж буй "World Press Photo" уралдаанд дэлхийн 125 орны 4,282 гэрэл зурагчны 73 мянга гаруй гэрэл зураг оролцсон ба "Орчин үеийн асуудлууд", "Байгаль орчин", "Хөрөг зураг", "Спорт" зэрэг төрлүүдэд шилдгүүдийг шалгаруулсан юм.

Сонирхуулахад "World Press Photo" нь олон улсын гэрэл зурагчдын хамгийн нэр хүндтэй уралдаан юм. 1955 оноос хойш зохион байгуулагдаж буй уг тэмцээний гол зорилго нь гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зургийг хөгжүүлэх, дэмжих билээ.

Энэ оны шилдэг гэрэл зургаар гэрэл зурагчин Ясүёши Чибагийн "Straight Voice" хэмээх Суданы Хартум хотод жагсагчдын дунд хувьсгалын тухай яруу найраг уншиж буй залууг дүрсэлсэн зураг шалгарсан байна. Харин "Шилдэг түүх өгүүлсэн гэрэл зураг" төрөлд Францын гэрэл зурагчин Ромен Лорендеогийн "Kho, the Genesis of Revolt" хэмээх зураг тодорчээ.

Buro.Mongolia

2020-04-20, 11:24