Hermès брэнд Apple Watch-д зориулсан шинэ оосруудыг худалдаанд гаргалаа

Хоёр төрлийн урттай

Францын Hermès загварын ордон саяхан худалдаанд гарсан Apple Watch Series 4 ухаалаг цаганд зориулан шинэ загварын оосруудыг худалдаанд гаргасан байна. Эдгээр өнгө, өнгийн арьсан аксесуарууд нь энгийн ба илүү урт (бугуйг хоёр ороодог) гэсэн хоёр төрлийн сонголттой юм.

Гар аргаар урласан энэхүү шинэ оосрууд нь ухаалаг цагны дэлгэцийн өнгөтэй зохицох байдлаар бүтээгджээ. Харин үнийн хувьд илүү урт оосортой загвар нь 489 ам.доллар бол энгийн хувилбар нь 339 ам.доллараар Apple брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байна.

Buro.Mongolia

2018-11-06, 18:29

  • Зураг: