АНУ-ын загварын түүхийг бичилцэж буй гол орднуудын нэг Ralph Lauren 2019 оны есдүгээр сараас хойш Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоогүй билээ. Тэгвэл энэ удаа Ralph Lauren хавар-зун 2024 шинэ цуглуулгаа тус арга хэмжээний хүрээнд толилуулахаар болсон нь олны дунд өндөр хүлээлт үүсгээд байсан юм.
Шоу Бруклинд байрлах нэгэн агуулахад болсон бөгөөд нүсэр том болор гэрлийн бүрхүүлээр өрөөг гэрэлтүүлж, тааран даавууг хуниралдуулан хананд өлгөж rustic хэв маягаар интерьерээ тохижуулсан байлаа. Харин цуглуулгын хувьд Ralph Lauren-ны жанжин шугам болсон сонгодог загварууд зонхилжээ. Сонгодог гэдэгт энгийн силуэттэй, цулгуй өнгөтэй хувцаснууд биш, харин чимхлүүр детальтай, чадвар шаардсан эсгүүртэй, нэг бүрчлэн шаглаж урласан хээ угалзтай хувцаснуудыг ойлгох нь зүйтэй.
Үүнээс гадна бүтээлч захирал 2024 оны хавар, зуны улирлыг алтлаг өнгөөр харж, энэхүү төсөөллөө цуглуулгадаа биет болгосон байлаа. Тэрээр алтлаг өнгийн өмд, даашинз, поло футболка, пиджак зэргийг урлаад зогсохгүй тэлээний арлыг, пиджакийн ханцуйг, хүрмийн эмжээрийг гэх мэт жижиг деталиудыг тус өнгөөр шийдсэн байв.
Цуглуулгаараа сүүлийн үеийн чиг хандлагыг дэлгэрүүлэхээс илүүтэйгээр классик хэв маягаар дамжуулан өөрийн хувийн стилийг олох Ральф Лорены уриалга энэ удаа ч мөн үргэлжиллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт