Бюро 24/7 тойм: Alexander Wang, pre-fall 2017

Гинжээр чимэглэгдсэн торгон даашинз ба «No After Party» бичигтэй тирко

Ихэнх брэндүүд аяллын цуглуулгуудаа танилцуулаад дуусч байх зуур Александр Вэнг дөнгөж pre-fall цуглуулгаа дэлгэлээ. Гэхдээ дизайнерын энэхүү бодлогыг ойлгоход тун хялбар юм. Pre-fall цуглуулгууд нэгдүгээр сард танилцуулагдаж, зургаан сарын дараа худалдаанд гардаг уламжлалтай юм. Харин Вэнг see now, buy now аргачлалыг баримтлахаар шийдэж, цуглуулгаа дэлгэсэн даруйдаа худалдаанд гаргалаа. Шинэ цуглуулга бүхэлдээ панк хэв маягаар хийгдэж, зарим үедээ феминист уур амьсгал агуулсан харагдана. Савхин өмд, мини юбка, "Strict" гэх бичигтэй хантааз ба хүрмийн зэрэгцээ торгомсог даашинзууд төрөл бүрээрээ орсон нь цуглуулгын ширүүн төрхийг тэнцвэржүүлсэн байлаа.

Buro.Mongolia

2017-06-18, 12:00