Италийн кино ба Америкийн 1950-аад оны залуучуудын хэв маяг
No. 21 брэндийн бүтээлч захирал Алессандро Дель Аква хоорондоо зохицохгүй зүйлсийг зохицуулж байна. Тансаг зэрэглэлийн кино бүтээлд үзэгддэг ирвэсний хээ, үслэг эдлэл, өд, торон нэхээс ба гялалзуур чимэглэлийг дизайнер бомбер, дөрвөлжин хээтэй цамц, парка хүрэм гэх зэрэг их хотын уур амьсгалтай залуу дизайнтай хувцаснуудтай хослуулж оруулсан байна. Хар, зөөлөн ягаан, шар, цайвар бор ба цэнхэр өнгөнүүд давамгайлсан шинэ цуглуулга мөн цэцгэн хээ, хатгамлаар баялаг болжээ.
Алессандро уламжлал ёсоороо цуглуулгын аксесуаруудад онцгой анхаарал хандуулжээ. Том эрвээхий зангилаагаар чимэглэгдсэн түрийтэй гутал, цайвар ягаан линзтэй нүдний шил, үнэт чулуу бүхий наалттай бүс ба цүнх нь уг цуглуулгын үндсэн сэдвийн дагуу хийгдэж, хувцаснуудтай төгс ууссан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт