Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микеле намар-өвөл 2020 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Тэрээр Gucci брэндийн бүтээлч захирлаар томилогдоод аль хэдийнэ таван жилийн хугацааг өнгөрүүлээд байгаа тул загварын шоугаа #RaveLikeYouAreFive хэмээн нэрлэжээ.
Цуглуулга бүрээрээ онцгой санааг хөнддөг Алессандро энэ удаад toxic masculinity буюу нийгэмд эрчүүдийг харах хуучинсаг үзлийг буруутгасан загварууд урласан байна. Нийгэм эр хүнийг хулчийж, уйлж, гуниглах ёсгүй харин хүчтэй байж гэр бүлээ тэжээх ёстой хэмээн итгэдгээс toxic masculinity гэх ойлголт үүссэн байдаг. Энэ үзэл бодол нь эргээд хүчирхийллийн шалтгаан болох нь ч бий. Иймээс Алессандро Микеле уг үзлийн эсрэг байр суурьтай болохоо загваруудаараа дамжуулан илэрхийллээ. "Нийгмийн хэвшмэл ойлголтгүйгээр өөрийгөө илэрхийлэх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах цаг нэгэнт иржээ" хэмээн тэрээр ярьсан ба шинэ цуглуулгад эрчүүдэд зориулсан богино шоорт, бариу тайралттай сорочка, богино топ, бэлхүүс тодотгосон эсгүүртэй пиджак зэрэг эмэгтэйлэг хэв маягтай атлаа эрх чөлөөт байдлыг эрхэмлэсэн загварууд багтаажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт