Эрхэм Пол Смит өөрийн брэндээ илүү залуужуулж, зөвхөн залуучуудын биш мөн урлагийн хүмүүсийн анхаарлыг татахаар шийджээ. Тэр зорьсондоо амжилттайгаар хүрсэн харагдана
Брэндэд дутагдаад байсан энергийг энэ удаагийн цуглуулгын энгийн дүрс болон тод өнгөнүүд гаргаж чадлаа. Эрхэм Пол брэндээ залуужуулж, мөн "архитекторууд, график дизайнерууд, зурагчид" зэрэг урлагийн шинэ худалдан авагчдын анхаарлыг татахыг хүсэж буйгаа саяхан зарлаж байсан. Дизайнер болон түүний баг тод өнгө, график хослолууд ба маш энгийн дүрснүүд загварууддаа шингээснээр зорьсондоо хүрчээ.
Шинэ цуглуулгад улбар шар, улаан, цэнхэр, тод шар гэх шүүслэг өнгөнүүд давамгайлсан бөгөөд тэдгээр нь олон жижиг дүрснээс бүрдсэн хээтэй хосолж тэрхүү онцгой энергийг бүрдүүллээ. Мөн өргөн өмд, нарийн оосор бүхий мөртэй даашинз, кимоно хэв маягийн цамц, минималист юбка болон комбинзон гэх зэрэг маш энгийн дүрснүүд цуглуулгыг бүр ч илүү чимсэн харагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт