Alexander Wang цаасан уут мэт харагдах гар цүнх гаргалаа

Өвөрмөц аксесуар

Alexander Wang брэнд цаасан уутнаас сэдэвлэсэн гар цүнх худалдаанд гаргалаа. Түргэн хоол авч явахад зориулагдсан цаасан уут мэт харагдах уг гар цүнх нь цайвар бор, ягаан, хар болон ногоон өнгийн сонголттойгоор худалдаанд гарсан ба үнийн хувьд 295 ам.доллар ажээ. Зөөлөн атлас материалаар хийгдсэн гар цүнх нь соронзон наалтын тусламжтайгаар түгжигддэг ба үдэшлэг, өдөр тутамд гээд ямар ч үед загварчлан өмсөхөд тохиромжтой юм.

Сонирхуулахад Alexander Wang брэнд өмнө нь гялгар уут санагдуулам гялалзсан материалтай гар цүнх худалдаанд гаргаж байсан бөгөөд тэрхүү цүнх нь загварын редакторууд, блогеруудын хамгийн дуртай загвараар нэрлэгдэж байсан билээ.

 

 

Buro.Mongolia

2019-12-02, 12:53