Asos брэнд Диана гүнжийн нэрэмжит капсул цуглуулга гаргалаа

Wah London-гийн хамтаар

Масс зах зээлийн Asos брэнд Лондонгийн хумсны будгийн Wah London маркийн үүсгэн байгуулагч Шармадин Рейдтэй хамтарч Диана гүнжээр сэдэвчилсэн капсул цуглуулга гаргалаа

Шармадины хэлж буйгаар шинэ цуглуулга Диана гүнжийн амьд ахуйдаа өмсөж байсан өдөр тутмын ба амралтын өдрийн хувцаслалт дээр суурилсан гэнэ. Central Saint Martins их сургуулийн сурагч байх үеэсээ эхлэн Диана гүнжийн стилийг биширч ирсэн Рейд үргэлж түүний нэрэмжит цуглуулга гаргахыг хүсдэг байжээ. Энэ мөрөөдлийг хэрэгжүүлэхэд жижиглэн худалдааны Asos онлайн дэлгүүр туслахаар шийдэж, Рейдтэй хамтран хатагтай Дигийн хэв маягийг бага зэрэг орчин үеийн өнгө аяст оруулсан тун сонирхолтой капсул цуглуулга бүтээжээ. Диана гүнжийн сонгодог төрх цуглуулгад домогт алтан товчтой ханцуйгүй даашинз, нарийн судалтай хослол, богино бариу шоорт, их сургуулийн том ноосон цамц болон цагаан гүйлтийн пүүзээр илэрч байна.

Шинэ цуглуулгад мөн Диана гүнжийн хайртай сувдан чокер, алтан түрхлэгтэй ээмэг ба бөгж, хөлд эвтэйхэн бүдүүн өсгийтэй хар туфли зэрэг аксесуарууд багтжээ.

"Wah London x Asos" цуглуулга Asos-ын албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж байгаа.

Buro.Mongolia

2016-10-17, 14:00

  • Зураг: