Фрэнк Оушен Prada брэндийн нүүр царайгаар тодорлоо

Xавар-зун 2020

Дуучин Фрэнк Оушен Prada брэндийн хавар-зун 2020 эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Түүнчлэн шинэ цуглуулгын сурталчилгаанд жүжигчин Остин Батлер болон продюсер, кино зохиолч, найруулагч Николас Виндинг Рефн нар оролцсон байна. Prada брэнд орчин цагийн уран бүтээлч залуусаар дамжуулан "Prada эрэгтэй"-г илэрхийлэхийг зорьжээ. Cурталчилгааны гэрэл зургийг Дэвид Симс дарж, найруулагчаар Фердинандо Вердери ажилласан байна.

Сонирхуулахад Prada брэндийн бүтээлч захирал Миучча Прада хавар-зун 2020 улиралд зориулан шоорт, пиджак, хүрэм, чино загварын өмд, цув гээд эрэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой тун энгийн загваруудыг бүтээсэн байгаа.

 

 

Buro.Mongolia

2020-01-09, 12:11