H&M-ийн даашинзууд Парис дах Les Arts Décoratifs музейд тавигдах болно

Зүгээр нэг масс-маркет биш

Саяхан Шведийн H&M брэнд эко материалаар хийгдсэн үдшийн даашинзын Conscious Exclusive Line цуглуулгаа Парис хотод танилцуулсан юм. Тэд цуглуулгаа зүгээр ч нэг Парист биш бүр гоёл чимэглэлийн Les Arts Décoratifs музейд танилцуулаад авлаа

H&M загварлаг хэрнээ боломжийн үнэтэй хувцас үйлдвэрлэдэг энгийн нэг брэнд байхаа болиод удаж байна. Шведийн масс-маркет компани алдартай загварын ордуудтай хамтарсан тусгай цуглуулга гаргадаг болсноос хойш хэрэглэгчид H&M-ийн дэлгүүрийн гадаа олон цагаар хүлээж зогсдог болсон. Брэндийн шинэ Conscious Exclusive Line цуглуулга ч мөн адил нэлээд их амжилт олох төлөвтэй байна.

Gustave Moreau "Jupiter and Semele", 1896

Хэдхэн хоногийн өмнө Парис хотын Les Arts Décoratifs музейд эко материалаар хийгдсэн 33 даашинзаас бүрдсэн Conscious Exclusive Line цуглуулгын танилцуулга болж өнгөрлөө. Гурван долоо хоногийн дараа уг музейд Fashion Forward - Three Centuries of Fashion үзэсгэлэн зохион байгуулагдах юм. Үзэсгэлэнгийн хүрээнд 1715- 2015 оны хооронд бүтээгдсэн загварууд тавигдах бөгөөд тэр дунд H&M брэндийн архив дах хэдэн хувцаснууд багтах гэнэ.

Жулия Рестуан-Ройтфельд

Conscious Exclusive Line цуглуулга H&M брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн худалдаалагдах болно. Аксесуарууд 14.99 евро, харин үдшийн даашинзууд 499 еврогийн үнэтэй байх аж.

 

Ө.Тодгэрэл

2016-03-20, 10:00

  • Зураг: