Ухаалаг бас тансаг бугуйн цаг
Hermès ба Apple брэндийн хамтын ажиллагаа нь технологийг загварын ертөнцтэй холбосон хамгийн амжилттай жишээнүүдийн нэг юм. Дэгжин оосортой ухаалаг цагийг зөвхөн технологи сонирхогчид биш, мөн загварын хорхойтнууд дурлан зүүдгийг та бүгд сайн мэдэх биз ээ.
Халуун орны ширэнгэн ойн хээтэй шинэ оосорнуудыг Hermès ордон өөрийн 1988 онд гаргаж байсан Équateur Tatouage хүзүүний ороолтын цувралаас сэдэвлэн бүтээсэн байна. Тухайн үед ороолтын хээг зураач Роберт Далле урлаж байсан бөгөөд өнөөдөр тэрхүү ирвэс ба тропикийн бүсийн ургамлын дүрстэй хээ нь Apple Watch ухаалаг цагны ширэн оосор дээр хэвлэгдсэн байна. Элгээр оосор нь ховор эд зүйлс цуглуулах дуртай хүмүүст өндрөөр үнэлэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Hermès-ийн Apple-д зориулсан оосор 419 еврогийн үнээр брэндийн бүх дэлгүүрүүд болон www.hermes.com вебсайт дээр борлуулагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт