Hermès домогт Birkin цүнхэндээ шинэ нэр хайж байна

Юу гэж нэрлэх вэ?

Hermès-ийн хувьд энэ жил амаргүй байлаа. PETA байгууллагатай үүссэн асуудал брэндийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, цуврал маргаан болон өөрчлөлтийн шалтгаан болсон билээ

Францын брэнд домогт Birkin цүнхэндээ шинэ нэр хайхаар шийджээ. Энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч Birkin цүнх Birkin байхаа болих нь. Харин шинэ нэрийг хараахан шийдээгүй, хэлэлцэж байгаа аж.

Сануулж хэлэхэд алдарт Birkin цүнхийг тойрсон маргаан наймдугаар сарын эхээр эхэлсэн. Амьтдын эрхийг хамгаалагч PETA байгууллага Hermès-ийн цүнхэнд зориулж арьс нийлүүлэгч матрын аж ахуйд хийсэн судалгаагаа олонд дэлгэснээс хойш жүжигчин ба дуучин Жейн Биркин түүний нэрэмжит цүнхнээс нэрийг нь хасахыг хүссэн юм. Танд цүнхэнд өгөх нэрний санаа юу байна?

 

Ө.Тодгэрэл

2015-09-04, 10:00

  • Зураг: