Hermés International Жейн Биркиний мэдэгдэлд хариу өглөө

Эв нэгдлийн санаачилга гаргасан нь

Жейн Биркин саяхны мэдэгдэлдээ Hermés компанийг матрын арьсаар цүнх хийхдээ олон улсын стандарт мөрдөх хүртэл Birkin Croco цүнхийг түүний нэрээр овоглохгүй байхыг хүссэн билээ. Үүнд Hermés албан ёсний хариу мэдэгдэл гаргалаа

"Жейн Биркин матар нядалгааны хэрцгий арга барилд дургүйцлээ илэрхийлсэн билээ. Түүний мэдэгдэл бидний олон жилийн нөхөрлөлийн дотно харьцаанд огтхон ч нөлөөлөхгүй болно. Hermés-ийн хамт олон түүний санаа нь зовниж буйг ойлгож байгаа. Түүгээр барахгүй бид матар нядалгаатай холбоотой гарсан бичлэгийг үзээд адилхан цочирдолт орсон" хэмээн Hermès International-ийн албан ёсны мэдэгдэлд бичжээ. Ийнхүү судалгааны PETA байгууллагын бэлтгэсэн матрын аж ахуйн бодит үнэн дэлгэсэн видео сурвалжлага аль аль талд үр дүнгээ өгөөд байна. 

"Техасын аж ахуйд одоо хяналт, шалгалт явуулж байгаа. Бид өөрсдийн зүгээс нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авах болно" гэж Hermés амлажээ. Түүнчлэн тэдний мэдүүлснээр Техаст байрладаг уг аж ахуй нь Hermés-ийн шууд мэдлийн өмч биш бөгөөд тэр "нутгийн" матрын арьсыг Birkin цүнх үйлдвэрлэхэд ашиглагддаггүй гэжээ.

Тэгэхдээ л "Hermés өөрийн хамтрагчиддаа ёс зүйн өндөр жишиг баримталж ажиллахыг хүсдэг" гэж нэмж тайлбарласан. Ингэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд компанийн төлөөлөгчид сар бүр арьс нийлүүлэгч байгууллагууд дээр очиж, үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явагддаг эсэхийг шалгадаг гэдгийг санууллаа.

Ө.Тодгэрэл

2015-07-31, 09:00

  • Зураг: