Италийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Франка Соццани таалал төгслөө

Домогт бүсгүй

Өчигдөр Милан хотноо италийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Франка Соццани таалал төгслөө. Condé Nast хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн ба гүйцэтгэх захирал Жонатан Ньюхаус Vogue Italia сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр нийтлэсэн ил захидалд "Энэ бол миний та бүхэнтэй хуваалцах болсон хамгийн гунигтай мэдээ" хэмээн бичжээ.

Франка Соццани нэр хүндтэй Vogue Italia сэтгүүлийн ерөнхий редактороор 28 жилийн турш ажилласан туршлагатай. Үүний хажуугаар тэр мөн 1994 оноос эхлэн Condé Nast Italia хэвлэлийн газрын редакцийн захирлаар ажиллаж байсан юм. Түүний удирдлага доор Vogue Italia сэтгүүл Condé Nast-ын түүхэн дэх хамгийн этгээд хэвлэлүүдийн нэг болсон. Дэлхийн загварын нийгэмлэг нэг биш удаа Франкагийн ололт амжилтыг онцолж, италийн загварын салбар болон Милан хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж байсан юм. Хэвлэгдмэл сэтгүүлийн борлуулалт уналттай байх эрин үед Франкагийн сэтгүүлийн борлуулалт тогтмол өсч, хэзээ ч нэр хүндээ алдаж байгаагүй билээ. НҮБ-ийн сайн үйлсийн элчээр ажилладаг байсан тэрбээр мөн өөрийн буяны ажлуудаараа алдартай байсан юм.

Buro.Mongolia

2016-12-23, 13:00

  • Зураг: